Хакерууд 300 сая ам.долларын хохирол учруулжээ

0b77bc4916257eaa700fc75aaff91173_x3ОХУ болон Украин улсын таван иргэнийг банк, санхүүгийн байгууллагуудын цахим сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн болон төлбөрийн карт хуурамчаар үйлдэж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн, хоёрыг нь саатуулсан тухай АНУ-ын Холбооны прокурор өчигдөр мэдэгдлээ.

Тэднийг хамгийн багадаа 160 сая ам.долларын төлбөрийн картны мэдээллийг бүлэглэн хулгайлж, нийт 300 илүү сая ам.долларын хохирол учруулсан гэж буруутгаж байна. Албаныхан хэрэгтнүүдийг сүүлийн хэдэн жилийн турш хайж байсан бөгөөд өчигдөр тэдний нэрсийг албан ёсоор зарлалаа.

ОХУ-ын иргэн, 29 настай Димитрий Смилянец, 32 настай Владимир Дринкман, 26 настай Александр Калинин, 32 настай Роман Котов, Украин улсын иргэн 26 настай Рутиков нар хакерын хэргээр буруутгагдаад байна. Хохирол амссан аж ахуй нэгжийн нэрсийг бүрэн гаргаагүй ч Dow Jones, Wet Seal Inc, Global Payment Systems, Commidea Ltd зэрэг тив дамнасан үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй, томоохон хохирогч байгаа юм байна. Тэд дараагийн байгаа ч товлосон байжээ. Тус улсад урьд өмнө гарч байсан цахим сүлжээний хэргүүдээс энэ удаагийнх шиг онц их хэмжээний хохирол учруулж байсан нь үгүй гэгдэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих