Санхүүч бүсгүй Түвшээгийн кимоног 4,6 сая төгрөгөөр авчээ

527-1375064455middleОлимпийн аварга Н.Түвшинбаяр, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын “Кимоно” дуудлага худалдаа энэ сарын 16-нд эхлэж 7 хоног үргэлжлээд өндөрлөсөн билээ. Жүдогийн шигшээ багийн аваргууд олимп, дэлхийгээс бусад бүх тэмцээнд энэ кимоногоо өмссөн гэнэ.
Тэд дуудлага худалдаанаас олсон орлогоо тархины хорт хавдартай В.Танан охины эмчилгээнд хандивлахаа мэдэгдсэн билээ. Тэгвэл Олимпийн аварга Н.Түвшинбаярын цагаан өнгөтэй кимоно нэг сая төгрөгнөөс эхлэн дуудагдаж, 4,6 саяд хүрсэн бол жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатарын кимоно 2,8 саяд хүрчээ.
Сонирхуулахад, олимпийн аваргын кимоног 4,5 сая төгрөгөөр худалдан авах эцсийн мөчид санхүүч мэргэжилтэй бүсгүй үнэ цохин 4,6 саяд хүргэн авсан гэнэ.
Эх сурвалж:  Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих