“НИК” компани 4,9 тэрбум төгрөгийн торгууль төлөх болжээ

15329IUШӨХТГ “НИК” компанитай үүсгээд байсан заргаа авч чадсан байна. Тодруулбал, ШӨХТГ-аас шатахууны үнийг судалгаагүйгээр өсгөж, шатахууны хомсдол үүсгэсэн гэх үндэслэлээр “НИК” компанид 4,9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулөөд байсан. Харин тус компани үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээ гэж шүүхэд хандаад байсан билээ. Харин Улсын дээд шүүхээс өмнөх шатны шүүхээс гарсан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн байна. Тиймээс “НИК”  компани 4,9 тэрбум төгрөгийн торгуулиа төлөх болжээ.

Харин “Сод монгол” компанийн хувьд шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн хариуцлагаа хүлээж 10 сая төгрөгийн торгуулиа төлж барагдуулсан. Харин “Шунхлай” компаний хувьд шүүхийн асуудал явж байгаа хэмээн ШӨХТГ-аас мэдээлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих