Грек 4 тэрбум еврогийн тусламж авна
Евро бүсийн сангийн дэд сайд нарын бага хурлаар 26-ны өдөр Грект 4 тэрбум еврогийн яаралтай тусламж үзүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд 29-ний өдрөөс өмнө олгох төлөвтэй байна.
Европын холбооны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, “энэ удаа Грект олгож байгаа тусламжийн 2 тэрбум 500 сая евроог Европын банк санхүүг тогтвортой болгох байгууллагаас олгогдсон, үлдсэн 1 тэрбум 500 сая нь Европын төв банк Грекийн төрийн бондыг худалдан авах төслөөс олсон ашиг болно” гэжээ.
Грек болон олон улсын зээлдүүлэгчийн үүнээс өмнө тохиролцсон хэлэлцээрийн дагуу, өөрчлөлт амжилттай болвол Грек Европын холбоо, Европын төв банк болон Олон улсын валютын сангийн байгууллагаас 2 тэрбум 800 сая еврогийн тусламж дахин хүртэж болох юм.
\Д.Х\ china radio
URL: