Акулын сэлүүр худалдахыг хориглолоо
Америкийн Нью-Йорк мужийн захирагч Андрю Кумо 26-нд нэгэн хуульд гарын үсэг зурж, акулын сэлүүр цуглуулах, наймаалах, бөөнөөр зарах зэргийг хориглох заалтыг 2014 оны 7-р сарын 1-ээс хэрэгжүүлэхээр боллоо.
Андрю Кумо хэлэхдээ, жил бүр 73 сая орчим акулыг хөнөөж, дэлхийн акулын сэлүүрийн зах зээлийн хэрэгцээг хангадаг. Энэхүү үйлдэл нь хүмүүнлэг бус төдийгүй далайн экологийн тэнцвэрт нөлөөлж байна. Шинэ хуулийн дагуу Нью-Йорк муж акулыг хамгаалах талаар олон арга хэмжээ авч байна гэжээ.
Нью-Йорк бол акулын сэлүүрийн чухал зах зээл бөгөөд акулын сэлүүр хэт үнэд хүрснээс олноор агнах, экологийн тэнцвэрийг алдагдуулж буй бөгөөд зарим ховор загасны төрөл устахад хүрсэн гэж холбогдох судлаачид үзэж байна. Өнөө Америкийн цөөнгүй муж улс акулын сэлүүр импортлох ба худалдахад хориг тавьж байна.
\Хуар\ china radio
URL: