“Улаанбаатар” олон улсын кино наадам болно

fa46684f22d8483c019482d5c5efe1cf_LСоёл, спорт, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл болон Монгол-Францын төв хамтран “Улаанбаатар”олон улсын анхдугаар кино наадмыг ирэх 10 дугаар сарын 3-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Уг наадам нь кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой юм. Кино наадамд Монгол, Америк, Ази, Европын 20 гаруй найруулагч, продюссер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцоно. Тус кино наадмын хүрээнд Монголын кино урлагийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд бүтээлээ танилцуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Амжилтын гарц” тусгай хөтөлбөрийг зохион байгуулах аж. Хөтөлбөрт 10 төсөл шалгаруулах бөгөөд Монгол болон Ази, Европ, Америкаас уригдан оролцож буй нэр хүндтэй кино найруулагч, продюсер, кино наадам зохион байгуулагчаас мэргэжлийн зөвлөгөө авах боломжийг олгох юм.


URL:

Сэтгэгдэл бичих