Хэвлийдээ өтөлж буй амаржих газрууд

63209_122729Сураг  нь  гараад  ганцхан  жил  болж  буй  төвлөрсөн  хорихыг  Шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  ерөнхий  газрынхан  аль  хавраас  бариад  эхэлчихлээ.  Гэтэл  хоёр  гурван  жил  дамнуулан  ярьж,  2011 онд арайхийн тендер зарласан III амаржих газар, санхүүжилтийг  нь  2008  онд  улсын  төсөвт  тусгасан  IV  амаржих  газрыг  одоо  болтол  ашиглалтад оруулаагүй байна. Төрж өгдөггүй, гэдсэндээ өтөлж, эхийгээ “тамлаж” буй эдгээр төрөх эмнэлгүүдийг яаралтай барьж дуусгах  асуудлыг  өнгөрсөн  хавар  УИХ-ын  Байнгын  хороо  хэлэлцээд  Ажлын  хэсэг байгуулсан ч дорвитой үр дүнд хүрсэнгүй.

III  ТӨРӨХИЙГ  АРАВДУГААР  САРД   ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЧ  АМЖИХГҮЙ   БОЛЖЭЭ

1966 онд 100 ортой байгуулсан III амаржих газрыг төрөлт багассаныг  далимдуулан,  1998  онд  татан  буулгасан.  Гэсэн  ч  “Энэ  төрөх  эмнэлэг  хэрэгтэй  юм  байна”  гээд  ганцхан  жилийн  дараа  өөр,  зориулалтын  бус  байранд  орны  тоог  нь  15-аар  цөөрүүлж,  45  ортойгоор  дахин  байгуулсан.  Манай  улсын  төр,  засгийн  удирдагчид  нэртэй  мангуунууд  ядаж  тэр  эмнэлгийг хуучин байранд нь эргүүлээд оруулчихаагүй.Монгол Улсын иргэн  болон мэндэлж буй  улаан нялзрайнуудыг  хүлээж авч, эсэн мэнд бойжуулах хариуцлагатай агаад хүндтэй үүрэгтэй амаржих газар  зориулалтын бус байранд үйл  ажиллагаа явуулах хэцүү. Хууль зүйн яам, цагдаагийн  байгууллагууд хүртэл тансаг  шилтгээнээ голж, шинэ  ордон бариулаад байхад амар- жих газруудыг арай дэндүү  нөхцөлд ажиллуулсаар ирэв.  Хуучин муу байранд хүлээж  авсан шинэ иргэд нярайн  халдвар авч, эндсэн явдал  бишгүй гарлаа. Нярайн халд- вараар нялхас амиа алдсан  хойно Засгийн газар III  амаржих газрыг шинэчлэн  байгуулахаар шийдвэрлэж,  2011 оны тавдугаар сард сүр  дуулиантайгаар шав тавин,  тууз хайчилсан. Хайчилсан  тууз хогийн саванд орохтой  зэрэгцэн шинэ төрөхийн сураг  алдарч, өнөө 10 сарын дотор  ашиглалтад оруулна гэсэн  амлалт салхинд хийсэв.  Шав тавиад хоёр жил хоёр  сар өнгөрч байхад эмнэлэг  үүдээ нээх нь байтугай ханаа  дугуйлж дуусаагүй байна.

III амаржихыг “Энэрэл” эмнэлгийн буурин дээр барьж  байгаа. Анх төсвөөс баталж  өгсөн 500 сая төгрөгөөр  “Энэрэл” эмнэлгийн барилгыг  буулгаж, шинэ амаржихын  зураг төслийг хийлгээд дуусчээ. Дараа жил нь баталж  өгсөн нэг тэрбум төгрөгөөр  нь “Их өргөө” компани барилгын суурийг нь дөнгөн  данган цутгав уу, үгүй юү  “Манайх энэ ажлыг хийж  чадахгүй нь” хэмээгээд алга  болсон. Чадахгүй ажлаа хийж  чадна гэж анхнаасаа яагаад  тендерт оролцсон, чадваргүй  компанийг хэн, ямар учраас  шалгаруулсан талаар өдий  хүртэл хэн ч ам ангайсангүй.  Хэн ч, хэнд ч хариуцлага  тооцсонгүй, ядаж тооцно  гэж ярьсан ч үгүй. Тендерт  шалгарч, мөнгийг нь авчихаад  хаяад явж болдог юм бол би  ч гэсэн компани нэртэй юм  байгуулаад төсвийн мөнгө  хумсалж болох юм биш үү  хэмээн хүн бүр шүүмжилж  байна. Энэ буруу явдал өдгөө  байдаг л зүйл болж хувирлаа.

Ингээд 2012 оны долдугаар сард дахин тендер  зарлахад шалгарсан “Пума  констракшн”-д төсвөөс мөнгийг нь гаргаж өгөлгүй байсаар чамгүй хугацаагаар ажил  саатуулсан байна. Уртаас  урт, хахир хүйтэн өвөлтэй  манай оронд 4-10 дугаар сард  амжиж барилгаа босгохгүй  бол дараа жилийг хүлээхээс  өөр аргагүй болдог. Гэтэл нэг  сар ажил саатуулна гэдэг арай  дэндүү хариуцлагагүй явдал.  Гэтэл ингэж ажил алдуулсан  буруутнаас ял асуух нь бүү хэл  хайсан ч үгүй.  III амаржих газрын шинэ  барилга дээр өчигдөр 11.00  цагийн үед очлоо. Өнгөрсөн  жилийн наймдугаар сарын 20- ноос “Пума констракшн” ажлаа эхэлж, аравдугаар сарын  дундуур зогсоогоод энэ хавар  гуравдугаар сарын эхээр  үргэлжлүүлж байгаа аж. “А”  блок буюу үндсэн барилгын  гадна ханыг дулаалан өнгөлж,  дулааны шугам хоолой угсарч  байлаа. “А” блоктой хүзүүвчээр холбогдсон “Б” блокийг  угсарч дуусаад ханыг нь өрж  эхэлжээ. “Пума констракшн”  ХХК-ийн ерөнхий инженер  Г.Наранцацралттай уулзаж,  зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ төрөхийг хугацаандаа хүлээлгэж өгч амжих  нь уу?

-Жилийн өмнө тендерт  шалгараад ажлаа эхлэхэд “Их  өргөө” ХХК суурийн гуравны  нэгийг цутгасан байсан. Манайх бараг сууриас нь ажлаа  эхэлсэн. Одоо аравдугаар сарын 1 гэхэд дулаан авахаар  тооцон, ажлаа явуулж байна.  Барилга хэзээ хүлээлгэж  өгөх нь ду таж байгаа санхүүжилтийг хэр хурдан олгохоос  л хамаарна.

-Хэдэн төгрөг яагаад  дутчихав?

-Энэ ажил 7.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл.  “Б” блокт мэс заслын тасаг  байрлана. Энд газан систем,  мэс заслын вакум системтэй  өрөөнүүд байх ёстой. Одоо  эмнэлгүүдийн мэс заслын  өрөөнүүдийг өөрчилж, засаад  ийм системтэй болгож байгаа.  Харин III амаржихын барилгад  энэ системийг анхнаас нь  төлөвлөн, хийж байгаа юм.  Үүнд шаардлагатай тоног  төхөөрөмжийн зардлыг төсөвт  суулгаагүй байсан. Эмнэлгийн  тоног төхөөрөмжийг манай  улс гадаадаас валютаар авдаг.  Валютын ханш нэг жилд төдийгүй, сүүлийн ганц хан сард  их хурдан чангарлаа. Энэ  мэт хүчин зүйлээс болоод III  амаржих газрыг барихад 14.5  тэрбум төгрөг шаардлагатай  болсон. Долоон тэрбум төгрөг  дутаад байгаа.

-Санхүүжилтийг энэ сард  багтаад шийдчихвэл барилгаа аравдугаар сарын 1-нд  хүлээлгэж өгч амжих уу?

-Амжихгүй. Гэхдээ нэг их  хойшлуулахгүй. Ажлаа графикаас хоцроолгүй явуулж  байна. Барилгын ажлыг хүний  хүчээр зодоод бүх ажлаа зэрэг  хийж болдоггүй онцлогтой.  Бүх зүйлийг технологийн дарааллын дагуу хийх ёстой.  Гэхдээ бид өдөрт хамгийн  цөөндөө 120 хүн ажиллуулж  байна. Шаардлагатай үед хүнээ  нэмдэг. Наадмын өмнө 200 хүн  ажиллуулсан. Санхүүжилт  хүрэхгүй боллоо гэдгээ  дөрөвдүгээр сараас ЭМЯ,  Хөрөнгө оруулалтын  газар, Төрийн санд  мэдэгдэж ирсэн.

-Төсвийн тодотгол  хийж, мөнгө нэмж өгнө гэвэл мөдгүй. Тэгэхээр III  төрөхийг энэ онд барьж  дуусгахгүй нь ээ?

-Хөрөнгөнөөс л шалтгаална.  Түүний ярианаас үзвэл  Баянзүрх дүүргийн эхчүүдийг  хүлээн авч, одоогийн эмнэлгийн нурууг амраах учиртай  III төрөх энэ онд “төрөхгүй”  бололтой.

IV  ТӨРӨХ ТАВАН ЖИЛ  ДУНШИЖ БАЙНА

IV амаржих газрыг анх 500  ортой  байгуулахаар  төлөвлөсөн ч газар олдоогүй гэсэн  шалтгаанаар орных нь тоог  хасаж, 300 болгожээ. Ингээд  хотын төвийн хаа нэгтээ  хавчуулахаар 2008 онд төсвийг  нь баталсан ч эцэстээ “Хотын  төвд эмнэлэг барих газар үгүй”  гэсэн шалтгаанаар Яармагийн  дэнжид цөлж, нэрийг нь Эх,  хүүхдийн  үндэсний  төв  гэж  өөрчилсөн юм. Уг нь 500 ортой  эмнэлгийг 600 га газарт барих  шаардлагатай. Баар, буудал  барих болохоор гаргаад ирдэг  газраа эрх мэдэлтнүүд эмнэлэг,  сургуулиас харамладаг.  Бие давхар эмэгтэйчүүдийг  амаржих газарт хэвтэхээр  очиход нь эмч нар хамгийн  цөөндөө нэг удаа ёс юм шиг  буцаадаг. Эмч нарт “Төрөх  болоогүй байна. Дөхүүлээд  ир” хэмээн хөөгдөж туугдсаар  гэртээ төрчихсөн эхчүүд олон.  IV төрөхийг яг л  түүн шиг “Энд  газар алга, тэнд  байсан газрыг  өөр хүнд өгчихөж” гэж  туусаар  эцэст  нь Яармагт нутаг зааж өгсөн.  Өнөөгийн эхчүүдтэй  адилхан  “зовж” яваа энэ эмнэлэгт  нийслэлийн  Засаг дар га 2012 оны  гурав дугаар  сарын  21- нд Хан-Уул дүүргийн  X хороо ны нутагт 2.4  га газар олгосноор  тэнүүчлэл  нь  төгссөн  юм.

“Дархан строй”,  “Марс констракшн”  ХХК-ийн хийсэн зураг төслөөр  “Нийслэл өргөө” энэ эмнэлгийг  барьж, “Пума констракшн”  тусалж байгаа. Одоогоор  барилгын 65 хувийг барьжээ.  “А”, “Б”, “В”, “Г”, “Д” блокийн  барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу  хийж байгаа бол “Е”, “Ж”  бло кийг барьж эхлээгүй байгаа аж. Хамгийн гол нь энд  ин женерийн шугам сүлжээ  байхгүй. Халуун, хүйтэн цэвэр ус, бохир зайлуулах шугамгүй барилга гэр хорооллын  дүнзэн  байшингаас  ч   долоон  дор.  “2012 он гэхэд  Яармагт инженерийн шугам  сүлжээ тавьчихна. Тиймээс  амаржих газар барих ажлыг  одоо эхлүүлье” гэж ЭМЯ,  УСУГ, Дулааны шугам сүлжээ,  Цахилгаан түгээх сүлжээ  гээд холбогдох бүхий л  байгууллагын удирдлагууд  урд урдаасаа харж суугаад  IV амаржихыг тэнд бариулж  эхэлсэн ч одоо тэр нь авч  ч болохгүй, хаях ч аргагүй  булчирхай болчихлоо. Ийм  болгосон  хүмүүс нь ч алга,  булчирхайгаар хоол хийх ид  шид ч үгүй бололтой.

Шинэчлэлийн Засгийн  газар жил бүр 200 тэрбум төгрөгөөр инженерийн шугам  сүлжээ татна гэж амлаж  байгаа ч Яармагийн дэнжид  тэр шугам очиж, Эх, хүүхдийн  үндэсний төвийг гийгүүлтлээ  удна гэдгийг мэргэжлийн хяналтынхан шулуухан хэлэв.  Францын технологиор Нисэхэд цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөсөн ч энэ жилдээ барьж амжихгүй гэдгийг  Барилга, хот байгуулалтын  яамныхан ч ярилаа. Одоо  бай гааг нь өргөжүүлье гэлээ  ч бохир ус цэвэрлэх биш,  Туул голд бараг тэр чигээр  нь бохироо нийлүүлж буй энэ  байгууламжийг өргөтгөөд ч  нэмэргүй аж. Цэвэр, бохир  усны  шугамыг Яармагт 2014  оноос тавих гэнэ.  IV төрөхийг “Нийслэл өр- гөө” компани барихаар 2010  оны арванхоёрдугаар сарын  15-нд гэрээ байгуулахдаа 2012  оны аравдугаар сарын 30-нд  ашиглалтад оруулах үүрэг  хүлээжээ. Гэсэн ч хугацаандаа  ядаж барилгыг нь босгоогүй  хэрнээ барилгын материалын  үнэ нэмэгдсэн, тээврийн зар- дал, ажилчдын цалин өссөн  хэмээн материалын үнийн  зөрүү гэж долоон тэрбум 550  сая, ажлын зардал хэмээн  зургаан тэрбум 670 сая төгрөг  ЭМЯ-наас нэмж нэхсэн байна.  Уг мөнгийг олгочихвол энэ  оны арванхоёрдугаар сарын  30-нд барилга хүлээлгэж  өгөх боломжтой гэнэ. Уг  нь энэ эмнэлгийг 19 тэрбум  төгрөгөөр бариулахаар тен- дер зарлахад тус компани  оролцож, шалгарсан. Тендерт  оролцоно гэдэг бол энэ мөн- гөөр уг ажлыг хийж чадна гэж  амлаж, баталж байгаа хэрэг.  Ямар ч компани тендерт орол- цохын өмнө тооцоо, судалгаа  хийх учиртай. Хэрвээ мөнгө  хүрэлцэхээргүй байвал оролцох ёсгүй.  Гэтэл барилгын компаниуд  төрийн байгууллагаас зарласан тендерт оролцож, шал гарч,  ажлаа эхлүүлснийхээ дараа  “Мөнгө хүрэхээ байлаа. Нэмж  өг. Өгөхгүй бол энэ ажлыг хийх  боломжгүй” хэмээн сүрдүүлж  байгаад санхүүжилт нэмж  авдаг овжин аргатай болжээ.  Ялангуяа, эмнэлэг барьж буй  компаниуд ийм байдлаар ажил  сунжруулж, зарим нь гэрээгээ  цуцалсан. Тэд үнэхээр зовлон  тооцоод байна уу, эсвэл заль  хэрэглээд байна уу гэдгийг  шалгаж, эмнэлэгт хэвтэж  чадалгүй ор сулрахыг хүлээж  зогсоо тулгар эмэгтэйчүүд,  өглөө нь амаржчихаад үдэш  нь өлгийтэй хүүхдээ тэврээд  хөөгдөн гарч буй эхчүүд,  эхнэрээ хэвтүүлэхийн тулд  халаасаа тэмтэрч, танил тал  хайж яваа эрчүүдэд үнэнийг  хэлбэл яасан юм бэ.

Хүүхэд  гэдсэндээ өтөлбөл эхийн амь  насанд аюултай гээд эмч нар  хагалгаа хийж авдаг. Төрж  өгдөггүй, гэдсэндээ өтөлж  буй эмнэлгүүдэд ийм хагалгаа  яаралтай хийхгүй бол барилгын материалын чанар нь ал- дагдаж, X хорооллын спорт  цогцолбор шиг хэнд ч хэрэггүй  балгас болж үлдэх вий дээ.  Дуншиж ядаж буй төрөх  газруудыг дутуу төрүүлэх нь  хэнд ч хэрэггүй.

http://www.inet.mn/?vfile=7&vmet_id=63209&vmet_main=15992


URL:

Сэтгэгдэл бичих