Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2016 онд ашиглалтад оруулна

3c6970b49a7fa181bigГазрын тос боловсруулах үйлдвэрийг 2016 оны эхний хагас жилд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгөөр талууд бэлтгэл ажлуудыг хуваарийн дагуу хэрэгжүүлж байна.
Одоогоор Техникийн зураг төслийн ажлыг боловсруулах гэрээ УУЯ, Япон улсын Тоёо Инженеринг, ДГТБҮ ХХК нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсанаар тус судалгааны ажил эхэлж, инженерийн тооцоо судалгааны ажлууд хийгдэж байна. Мөн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан бэлэн болж БОНХЯ 2013 оны 7 сарын 9-ний өдөр холбогдох эрх бүхий зөвлөлийн хурлаараа баталгаажуулснаар тус төслийн санхүүжүүлэгч Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны стандарт шаардлагад хөрвүүлэх ажил хийгдэж байна.
Монгол Улсад олборлосон газрын тосыг бүхэлд нь ашиглахаар төлөвлөж байна. Ингэхдээ өөрийн улсад олборлосон тосны хэмжээнд Монгол, Хятад, Орос гурван улсын хооронд худалдааны SWAP нөхцлөөр түүхийн эдийн хангалтыг шийдэхээр холбогдох талуудтай яриа хэлэлцээр хийж байна. Мөн Японы Марубэни корпорацийн Оросын Роснефть компаниас худалдан авдаг хэмжээн дээр өөрийн хэрэгцээг нэмж авах асуудлаар японы талтай яриа хэлэлцээ явуулж байгаа. Эдгээр яриа хэлэлцээг Засгийн газар хоорондын болгох чиглэлээр ажиллаж байна гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих