Хордсон долоон хүүхдийн хоёр нь сэхээнд оржээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс энэ сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн харьяа Хүүхдийн клиник сувилалд сувилуулж байсан долоон хүүхэд хордсон хэрэг гарчээ.
Уг мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас хүүхдийн сувилалд шалгалт хийсэн байна. Эхний ээлжинд тус сувиллын хоолноос дээж авч, лабораторийн шинжилгээнд оруулаад байгаа аж.
Ингээд юунаас хордсон нь маргааш тодорхой болох аж. Одоогоор долоон хүүхэд хордсоноос Халдварт өвчин судлалын төвд хэвтэн эмчлүүлж байгаа ба хоёр нь сэхээн амьдруулах тасагт хэвтжээ.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=10392
URL: