Энэтхэгийн BLK эмнэлгийн эмч профессор Неги: Б.Эрдэнэцогт эдгэрэх боломжтой

erdenetsogt-middleЭнэтхэгийн элэгний топ эмч Профессор Неги өнөө маргааш хоёр өдөр “Гурван гал” эмнэлэгт элэгний архаг өвчтэй хүмүүст Энэтхэгийн топ эмнэлэг болох “BLK Hospital” эмнэлэгт хэрхэн эмчлүүлэх тухай үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна.

Тэрбээр өчигдөр нэгдүгээр эмнэлэг дээр очиж, сэтгүүлч Б.Эрдэнэцогттой уулзан, шинжилгээний хариутай танилцсан юм.

-Монголд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Б.Эрдэнэцогтын биеийн байдал хэр байна вэ?

-Өвчтөний биеийн байдал их муу байна. Элэг нь эргэн сэргээгдэхгүйгээр өвчилжээ. Энэ нь “С” вирусээс гаралтай өвчлөлийн сүүлийн шатандаа орсон гэсэн үг. Биеийн байдлыг нь одоо байгаагаас нь сайжруулан элэг шилжүүлэн суулгах шаардлагатай. Одоо ийм сул биетэй байхад нь шилжүүлэн суулгалт хийвэл үр дүн нь сөрөг гарах аюултай.

-Эрчимт эмчилгээг Энэтхэгт хийх үү, энд хийх үү?

-Одоогоор өвчтөнийг Энэтхэг рүү авч явах боломжгүй. Учир нь биеийн байдал нь дордох магадлал маш өндөр. БиМонгол дахь эмч нартай холбоотой байх болно. Тэгээд биеийн байдал нь дээрдэж, онгоцоор тээвэрлэх боломжтой нөхцөл бүрдээд ирэхээр нь манай эмнэлэг шилжүүлэн авах болно.

-Энэтхэг халуун орон шүү дээ. Цаг агаарын нөхцөл таарах болов уу. Эмчилгээнд хэдий хэр хугацаа зарцуулах вэ?

-Биеийн байдлыг нь сайжруулахад 2-3 долоо хоног шаардлагатай болов уу гэж үзэж байна. Энэ хугацаанд өвчтөн сайжирч замын явдал даах тэнхээтэй болох хэрэгтэй. Хэдийгээр манай улс халуун ч гэсэн сөргөөр нөлөөлөхгүй.

Манай эмнэлэг агааржуулах хүйтэн сэнстэй. Бид хүлээн авч эмчилгээгээ шууд эхлүүлнэ. Элэг сольсон тохиолдолд эдгэрэх боломжтой.

-Одоо хийгдэж байгаа эмчилгээ үргэлжлүүлэн хийгдэх үү. Та өөр нэмэлт эмчилгээ өгөх юм уу?

-Би шинжилгээний бичгийг харж байгаад эмчилгээ бичиж өгөх болно. Эмчилгээг журмаар нь хийхэд 2-3 долоо хоногийн хугацаа л орно.

-Энэ зөвхөн сэтгүүлчийн асуудал биш Б.Эрдэнэцогтоос гадна элэгний энэ төрлөөр өвчилсөн олон хүн байгаа байх. Тэд танд хандах боломж бий юү?

-Би 28-ны өдөр буцна. “Гурван гал” эмнэлэг дээр байрлаж байгаа. Энэ хугацаанд хандах боломжтой. Би зөвлөгөө өгч байна. Энэ хугацаанд ирсэн хүмүүстэй уулзана.


URL:

Сэтгэгдэл бичих