Ч.Улаан, О.Чулуунбат нар АН-д элсэх үү
Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нарыг Ардчилсан намд элсэх гэж байна гэсэн яриа сүүлийн үед гарах болсон.
Дээрх хоёр эрхмийг АТГ-аас шалгаж эхэлсэн учир тэд энэ бүхнийгээ далдлахын тулд Ардчилсан намд элсэхээр ярилцаж эхэлсэн гэх. Улстөрчид дунд намаасаа “урвах” үзэгдлийг улс төрийн хүрээнд “Арвиндах арга” хэмээн ярилцах болсон бөгөөд Ч.Улаан болон О.Чулуунбат нарыг хэрхэх бол хэмээх хүлээлт үүсээд байна.
Сангийн сайд Ч.Улаан болон Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нар сүүлийн үед намынхаа дарга болон намынхнаасаа зайгаа барих болсон. Энэ бүхнээс нь харахад Ардчилсан намд элсэхийг үгүйсгэх аргагүй юм.
URL: