Монголын шатарчид есдүгээрт жагсав

9b7d6d29d2580a71bigДэлхийн шатрын олимпиадад Монголын өсвөрийн шатарчдын баг гурав хожиж нэг хожигдсон амжилтаараа есдүгээрт бичигдэж байгаа аж.

БНХАУ-ын Чунцинь хотноо болж буй 16 хүртэлх насныхны дунд зохион байгуулж байгаа. Харин манай улсаас Монголын өсвөрийн шатарчдын клубуудийн холбооны тэргүүн Т.Сумъяагаар удирдуулан, С.Билгүүн, Э.Болдоо, Г.Мөнхбаяр, Ү.Агьбилэг нар анх удаагаа оролцож байгаа юм байна.

Энэ сарын 21-30-ны өдрүүдэд болж буй уг тэмцээнд 29 орны 72 баг оролцож байгаа юм.

Тэмцээний эхний тойрогт манай өсвөрийн тамирчид БНХАУ-ын “CQ Chess Association” шатрын клубийн багтай тоглож 3,5-0,5, хоёрдугаар тойрогтоо Өмнөд Африкийн хоёрдугаар багийг 4:0 онооны харьцаатай хожжээ.


URL:

Сэтгэгдэл бичих