100 орчим литр шатахуун далан руу урссаныг аюулгүй болгожээ

1c4526a508900682d99f89e72c77ce33_LХан-Уул дүүргийн 10 дугаар хороонд уржигдар гурван тонн шатахуун ачсан Киа загварын бага оврын бензин, шатахуун ачих зориулалтын автомашин далан руу унаж, 100 орчим литр дизель түлш нь асгарсан осол гарчээ.

Ослын талаар дуудлага 22:16 цагт Шуурхай удирдлагын төвд ирсэн бөгөөд Аврах гал унтраах 30 дугаар ангийн тасаг хамгаалтад авч, Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлэг ажиллаж, шатахуун шилжүүлэн ачих болон өргөгч кран автомашинуудыг дуудуулж, дизелийн түлшийг шилжүүлэн ачиж машиныг кранаар өргөж гаргасан байна. Мөн үерийн даланд 100 орчим литр дизель түлш асгарч урссаныг үерийн далангийн дотор, гадна шороогоор нэвчилтийг саармагжуулах арга хэмжээг авч 02:00 цагт дуусган, Аврах гал унтраах 30 дугаар ангиас хяналт тавьж хоножээ.
Ослын улмаас гал түймэр гарах аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг онцгой байдлын албаныхан авч хэрэгжүүлсэн байна.

Н.Туяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих