Каесон цогцолборын асуудлаар зөвшилцлөө
Аж үйлдвэрийн Каесон цогцолборын хэвийн үйлдвэрлэлийг сэргээх асуудлаар БНСУ, БНАСАУ хоёр тал 25-ны өдөр 6 дахь удаагийн уулзалт хийлээ. Өмнөх 5 удаагийн уулзалтаар зөрчлөө багасгасан. Харин “хоёр талыг зэрэг бодолцсон төсөл” байгуулж чадах эсэх нь тус хэлэлцээний гол зангилаа боллоо гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийнхэн үзжээ.
Аж үйлдвэрийн Каесон цогцолборын хэвийн үйлдвэрлэлийг сэргээх зэрэг асуудлаар БНСУ, БНАСАУ 7-р сарын 6-ны өдөр 5 дахь хэлэлцээ хийсэн юм. Хоёр тал олон улсын анхааралд орсон асуудал зэрэг зарим зүйл дээр зөрчлөө багасгасан хэдий ч цогцолборын асуудал давтагдахаас зайлсхийх арга бодлого тогтоох үндсэн асуудлуудаар нэлээд их санал зөрөлдөөнтэй байна. Хойд Солонгосын тал оршиж буй асуудлыг хүлээн зөвшөөрч, зайлшгүй хариуцлага хүлээх ёстой бөгөөд хэлэлцээрийн баримт бичигт асуудал давтагдахаас сэргийлэх бодит арга төсөл бичиж оруулах хэрэгтэй гэж Өмнөд Солонгос олонтаа илэрхийлжээ. Гэтэл цогцолборын тоног төхөөрөмжийг засаж шинэтгэснээр үйлдвэрлэлийг даруй сэргээх ёстой гэж Хойд Солонгос үзжээ.
\У\ china radio
URL: