Хятадад Бо Силайд хахуульдаж, эрх мэдлээ хортойгоор ашиглсасан ял ноогдуулав

China CPPCCУрд сүр хүчин төгөлдөр байсан ч бүх албан тушаалаас нь огцоруулсан хятадын томоохон Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайд хахуульдаж, эрх мэдлээ хортойгоор ашигласан ял ноогдуулсан тухай өнөөдөр хятадын улсын ХМХ уламжлан мэдээллээ

Урд сүр хүчин төгөлдөр байсан ч бүх албан тушаалаас нь огцоруулсан хятадын томоохон Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайд хахуульдаж, эрх мэдлээ хортойгоор ашигласан ял ноогдуулсан тухай өнөөдөр хятадын улсын ХМХ уламжлан мэдээллээ. Хятадын нөлөө бүхий улс төрч 2011 оны 11-р сард Чунцинд британийн бизнес эрхлэгч Нил Хейвудийг хөнөөсөнтэй холбогдуулан шуугиан маргаан дэгдээснээс хойш олны өмнө бараг нэг жил гараагүй байсан. Бо Силайн гэргий Гу Кайлай аминд халдах хэргийг зохион байгуулсан нь нэмэлт мөрдөн байцаах ажиллагааны үр дүнд илрэв. Түүнийг цаазаар авах ялаар ялласан боловч ёсоор болгох хугацааг хойшлуулжээ.

Ялын баримт бичгийг прокурорын газраас зуун Шаньдун мужийн Зинань хотын шүүхэд шилжүүлсэн тухай өнөөдөр «Синьхуа» агентлаг мэдээлэв. Бо Силай албан тушаалаа ашиглаж, ашиг олж, маш их хэмжээний мөнгө хөрөнгө, эд хогшилыг хувьдаа авсаныг мэдээлэлд тэмдэглэжээ. Түүнээс гадна Чунцин хотын намын хорооны хуучин нарийн бичгийн даргад завхайрсан хэргээр ял ногдуулав. Бо Силайн хэргийг 8-р сарын дундуур шүүн таслах бололтой гэж энэ хэрэгт ойр эх сурвалжаас сэтгүүчдэд мэдээлжээ.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих