Секст санаачлагатай хандаарай
Сексийн тухай ярианд орхиж алгасаж болдоггүй нэг зүйл байдаг. Энэ бол эрэгтэй эмэгтэй хүний хос бэлгэс харилцан учралдах торгон мөчийн тухай яриа юм. Хос бэлгэс хэрхэн яаж учрах нь хүн хүний өвөрмөц байдлаас шалтгаална. Нэгэн бүсгүй захидалдаа ” Сэтгэлт хархүү маань бэлэг эрхтнээ огт яаралгүйгээр, хөнгөн түлхэлтээр оруулж зөөлхөн үрж эхлэхэд би бүр галзуурах дөхдөг” гэж бичсэн байдаг. Илэн далангүй хэлэхэд секст хориотой зүйл гэж байдаггүй. Тийм учраас хэн санаачлагыг гартаа авч хэрхэн яаж дур хүслээ хангацгаах нь та нарын хэрэг юм. Эмэгтэй хүний дур тавилтыг түргэсгэдэг хэд хэдэн байрлал байдаг. Нэг дэх байрлал: Эмэгтэй хүн дээрээ гарсан тохиолдолд эмэгтэй нь санаачлагыг гартаа авч өөртөө таалагдсан болоод юу хүсэж бодсоноо хийх боломжтой.
Хоёр дахь байрлал: Эрэгтэйн хүндийн жин эмэгтэйн давсаг хавьд төвлөрөх байдал юм. Ингэснээр бэлэг эрхтнүүд хоорондоо сайн шүргэлцэж хэн хэн нь илүү таашаал амсана.
Гурав дахь байрлал: Эмэгтэйн араас нь хийх байрлал юм. Энэ тохиолдолд эрэгтэй бэлэг эрхтэн нэлээд гүн орох ба бас гараараа таны хэлүүг оролдох боломжтой.
Ингэхэд тодорхой хэмжээний эв дүй хэрэгтэй л дээ. Гэхдээ гар оролцуулахгүйгээр дур тавьж чаддаггүй бол та өөрөө ч хэлүүгээ оролдож болно шүү дээ. Эцэст нь хэлэхэд дур тавих урлаг нь ямар ч хэмжээ хязгаар, хорио цээргүй аугаа их ертөнц юм. Тиймээс үргэлж шинийг сэдэж түүнийгээ “ажил хэрэг” болгож байх эрх эрэгтэй эмэгтэй гэж ялгалгүй бүх хүмүүст адил бий гэдгийг санаж яваарай!
URL: