Ходоод цэвэрлэх арга
Дутуу нойртой явах, хэтрүүлэн идэх, сэтгэл санаа тайван бус байх, томилолтоор явах зэрэг амьдралын дадсан хэмнэл алдагдахад өтгөн хатах нь бий. Хэрэв өтгөн хаталт архагшвал аюултай. Өтгөн хаталт бий болох нь:
-2-3 хоног өтгөн хатахад л нүүрэнд батга гарах, царай шороон өнгөтэй болох, толгой өвдөх, нойр муудах, хэвлийгээр өвдөх зэрэг тааламжгүй байдал үүсдэг.
-Шамбарам гарах, сэтгэл тавгүйтэх, уур уцаартай болох, мигрень толгойн өвчин тусах тэр бүү хэл хорт хавдрын нөхцлийг ч бүрдүүлэх боломжтой.
-Ямар ч өвчин туссан бай эхлээд ходоодоо угааж цэвэрлэх нь чухал. Ялангуяа эмэгтэйчүүд өтгөн хаталтад илүү өртөмтгий. Жишээ нь: жирэмсний үед бие организмд өөрчлөлт явагдсанаар өтгөн хаталтад нөлөөлдөг. Иймд юуны өмнө тодорхой ч цаг хугацаанд бие засаж занш. Хүчээр барих, хойшлуулах нь асуудлыг улам хүндрүүлнэ. Илүү их инээж бай. Учир нь инээд нь ходоодонд иллэг болсноор стресс тайлдаг. Стресс нь мөн л өтгөн хатах нэг үндэслэл болдог байна.
Энгийн эмчилгээнүүд:
- Овъёос, гурвалжин будаа, хар чавгыг удаан чанаад шөлийг нь уу.
- Давсалсан өргөст хэмхийн дан шүүсийг уувал сайн үйлчилгээтэй.
- Давсалсан байцааны шүүсэнд талхны хуурай хөрөнгө хийж уу.
- Хоормог юм уу тараг уух хэрэгтэй
- Хатаасан алимны хандтай цай уу.
- Алимыг хальстай нь ид.
- Өтгөн хатдаг хүмүүс өглөө бүр өлөн элгэн дээрээ нимбэгтэй буцалсан ус уу. Нимбэгний найрлаганд хорт бодисыг гадагшлуулах нөлөө бий.
- Ургамлын гаралтай хоол хүнс бүдүүн гэдэсний ханыг тэжээж, гадагшлах замдаа үлдэгдлийг бага багаар цэвэрлэдэг.
Ходоод угаах арга:
Хоёр литр бүлээн усыг данханд хийж бэлтгэнэ. Ходоодны хүчил ихтэй цөсний ялгаралт муу үед усандаа бага зэрэг сода хийж болно. Ингээд хоёр хөлөө салгаж өвдгөө нугалаад хагас сууна. Бэлтгэсэн усаа том гэгч балгаж, аажим зогсолтгүй залгиж усыг буцааж гаргах болтол нь ууна. Дараа нь хөлөө нийлүүлэн зогсож 90 градусын өнцөг үүсгэн тонгойно. Зүүн гараар ходоодоо хөнгөн дарж,
баруун гарын долоовор хуруу, дунд, ядам хурууг амандаа хийж хэлний уг, хүүхэн хэлэнд хvргэж огиулна. Огих үед хуруугаа авч усыг чөлөөтэй гаргана. Ус гарч дуусахад гашуун шүлс, ялимгvй шар ногоон туяатай шингэн гарна. Энэ үед нэгээс гурван удаа ус балгаж бөөлжүүлнэ.Үүнийг долоо хоногт нэг удаа хийнэ. Үр дүн нь бүх биеийн арьс зөөлөрч цэвэршинэ. Ялангуяа нүүрний арьс тунгалаг болж, тууралт элдэв батга гарах явдал зогсох юм. Зүрхний үйл ажиллагаа хэвийн болж шүд хорхойтох, харшлыг арилгаж ходоод, гэдсийг цэвэрлэдэг. Мөн хэл өнгөртөх, хоолны шингэц муудах, шөнө зүүдлэх зэрэг зовиуруудыг арилгадаг байна.
URL: