“Бага насныхан ходоодны хеликобактериар сүүлийн жилүүдэд өвчлөх нь ихэсч байгаа”

Ходоодны хеликобактерын талаар мэргэжлийн эмчээс тодруулга авсныг та бүхэндээ хүргэж байна.

-Ходоодны хеликобактериар өвчилсөн бага насныхны зовиур нь яаж илрэх вэ. Яг ямар өвчин юм бэ?
-Ойрын жилүүдэд ходоодны нугалам бүрт нянгаар үүсгэвэртэй энэ бактераар бага насныхан өвчилж ирэх нь ихэсч байгаа.

Энэ өвчин нь ходоодны салстын хуниас бүрт бактер үржин ходоодны өвчний эх үүсвэр болдог. Зовиур нь хоол идсэний дараа гэдэс хэвлийгээр өвдөх, ходоод хүчтэй базалж өвдөх, арьсаар идээт тууралт гарах, мөн зарим тохиолдолд энэ тууралтыг хүүхдүүд насны онцлог гэж андуураад яваад байдаг юм.

-Энэ өвчин халдвартай юу?
- Халдвартай гэр бүлийн нэг гишүүн өвчтэй байхад бусад нь аяга таваг, ахуйн нөхцлөөр хурдан халдварладаг. Тиймээс аяга тавгаа тусад нь байлгах мөн эрүүл ахуйн зөвлөгөөг харьяа эмнэлэгийн эмчээсээ авах нь чухал гэж үздэг.

-Энэ өвчнөөс яаж бага насныхан урьдчилан сэргийлэх бэ?

-Хоносон хоол идэхгүй байх, хэт өлсөх, мөн хэт идүүлж болохгүй. Хоолны дэглэмийг барих хүнсний бүтээгдэхүүнийг угааж цэвэрлэж идүүлэх, халуун ногоо болон даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах, гар хөлийг нь сайтар угаалгаж хэвшүүлэх ялангуяа хичээлийн шинэ жил эхэлснээр сургуулийн үдийн цай хөтөлбөрийг бага ангийнханд өгдөг энэ үед эцэг эхчүүд мөн багш нар ч бас ариун цэвэр тал дээр анхаарах нь зөв.

Д.Энхцацрал


URL:

Сэтгэгдэл бичих