Болгарын жагсагчид парламентын ордноо бүслэв
ЛОНДОН. /Би-Би-Си/. Болгарт болж буй, Засгийн газар авлига авч буйг эсэргүүцсэн жагсаалд оролцогчид парламентын ордноо бүсэллээ.
Ордонд байсан 100 гаруй улс төрч, сэтгүүлч, ажилтнууд таван цагийн турш ордноос гарч чадахгүй саатсан гэсэн мэдээлэл гарсан байв.
Эсэргүүцлийн жагсаалын 40 дэх өдөр, жагсагчид нийслэл Софи хотноо цагдаа нартай мөргөлдлөө.
Үүний өмнө, Европын Холбооны Хууль зүйн комиссар жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Шууд ярилцлагын нэвтрүүлгээр Болгарт ирээд байсан Вивиан Редин өөрийн Твиттер хуудаснаа, “Софид ирсэн миний бие, авлигын эсрэг тэмцэж буй Болгарын ард түмэнтэй хамт байна” гэж бичсэн байна.
Л.Урангуа
MONTSAME
URL: