ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН Ч ЦАЛИН НЭМЭГДЭХГҮЙ

39c6730fa622c49cbig.jpg.300x0_q85_crop_upscaleАрд, иргэдийн мьдрал ахуй өдрөөс өдөрт сайжирч байгаа ч иргэдийн нуруунаас үнийн өсөлт, дарамт буугаагүй л байна. Цалин тэтгэвэр нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх жишигтэй болсон манай улс цахилгаанаа мөн л импортоор авдаг.

Тэгвэл ирэх сарын нэгнээс эхлэн дулааны үнэ орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч 40 мкв талбайд 3000 төгрөг, 40-80 мкв бол 5000 төгрөг, 80 мкв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг хэрэглээнээс гадна төлөхөөр болсон. Үүнийг дагаад эрчим хүчний үнэ ахуйн хэрэглээг 15 хувь, албан газар, уул уурхайн салбарт 30 хувиар нэмэх шийдвэрийг Эрчим хүний зохицуулах хорооноос гаргаад байгаа. Мөн Төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон хэрэглэгчид 150 кВт цахилгаан эрчим хүчинд 79 төгрөг, үүнээс дээш  эрчим хүч хэрэглэвэл 96 төгрөг 60 мөнгө төлж байхаар шинэчлэн тогтоосон.  Холбогдох хүмүүсийн хэлж буйгаар импортоор авч байгаа эрчим хүчний үнийн дундаж үнэ 127-128 төгрөг байдаг аж. Үүн дээр түгээх, дамжуулах үйл ажиллагааны зардал гэж 46 орчим төгрөг нэмэгддэг бөгөөд нийт 170 орчим төгрөгөөр хэрэглэгчдэд хүрдэг гэсэн үг. Тиймээс хэрэглэгчдэд импортоор орж ирж байгаа өндөр үнэтэй эрчим хүчийг ядаж худалдаж авч буй үнээр нь борлуулж байгаа нь энэ гэнэ.

Ер нь цахилгааны үнэ өнгөрөгч арав гаруй жилийн хугацаанд дөрвөн удаа нэмэгдэж байж. Манай улсад цалин, тэтгэвэр нэмэгдэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг жишигтэй. Үүний цаана үйл ажиллагаа явуулж байгаа аж, ахуйн нэгж, байгууллагууд борлуулалт, бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй гэсэн баталгаа алга. Иргэд ч үүнтэй нэгэнт эвлэрсэн гэхэд болно.

Хоёр жил гаруйн өмнө “Талх чихэр” компани атар талхны үнээ цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэнтэй холбоотой хэмээн 20-25 төгрөгөөр нэмж байсан удаатай. Тэгвэл наадмын дараа намар гэдэг их ажил эхэлж байхад цахилгааны үнийн нэмэгдсэнд иргэд санал нийлж байгаа болов уу.

Баянгол дүүргийн иргэн Н.Цэрэндулам: Майнах гэхэд сард  цахилгааны төлбөрт ная гуруй мянган төгрөг төлдөг. Ахиад нэмэгдэнэ гэж байсан. Үүнийгээ дагаад аяндаа бүх бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх байх. Цаашдаа ядуурал улам ихсэх байх гэж болож байна. Амжиргааны түвшингээс доогуур иргэд олон байгаа.Ер нь Монголын баячууд нь баян хэвээрээ баяжиж үнийн нэмэгдэл нөлөөлдөггүй байх л даа. Миний хувьд цалин нэмэх л байх гэж бодож байна.

Сүхбаатар дүүргийн иргэн С.Оюунчимэг: Би саяхан лагераас ирсэн л дээ. Гэхдээ цахилгааны үнэ нэмэгдэнэ гэж сонссон. Орон сууцанд байгаа иргэд 150 кВт цахилгаан хэрэглэхэд хэцүү л гэж бодож байна. Орчин үед бүх төрлийн цахилгаан бараа, хэрэгсэл хэрэглэж байна. Төлбөр мөнгө нь өмнөхөөсөө их л гарна ш дээ. Манайхан аливаа ажлыг хийхдээ судалгаа их муу хийдэг юм шиг санагддаг. Шатахуун, цахилгаан, цалин, тэтгэвэр нэмэгдэнэ гэхээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг тогтолцоотой болчихсон юм шиг ээ. Би таван зуун мянган төгрөгийн цалинтай. Мөнгө үнэгүйдчихсэн байна.  Гаргаж  байгаа зарим шийдвэрүүд нь амьдралд хэрэгжихэд хэцүү л байна даа.

Дорнод аймгийн иргэн О.Гантөмөр: Ер нь цахилгааны үнэ нэмэхийг буруу гэж бодож байгаа. Дорнод аймагт квт цахилгаан 85-90 төгрөг төлдөг. Тэтгэврийн бидэнд хэцүү л байна.

Twinkle цайны газрын эзэн С.Содвооцолмон: Манай цайны газар том ресторан шиг үнээ нэмээд байдаггүй.  Цахилгааны төлбөрт сард 300 гаруй мянган төгрөг төлдөг. Одоо бараг 400-500 мянгыг төлөх юм шиг байна. Тиймээс хоолныхоо үнийг нэмэхээс өөр аргагүй болж байна. Ойролцоогоор 50, 100, 400 төгрөг гээд харилцан адилгүй хоолны үнээ нэмэх байх аа. Үүнтэй холбоотой ажилчдын цалинг ч нэмэх хэрэг гарна шүү дээ.

 

 

 

www.times.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих