М.Сономпил сайд хэлсэндээ хүрсэнгүй
Эрчим хүчний сайд М.Сономпил сонгуулийн өмнөхөн “Эрчим хүчний үнийг нэмэхгүй байх боломжтой” хэмээн мэдэгдэж байсан.
Гэтэл ирэх сараас цахилгаан болон дулааны үнийг нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан. Энэ бүхнээс нь болоод иргэд нэлээд бухимдалтай байгаа. Улмаар М.Сономпил сайдаас ам асуух гэсэн хүн нэлээд олширч байгаа бололтой юм.
Эрчим хүчний сайд М.Сономпил УИХ дахь “Шударга ёс” эвслийн МҮАН-аас сайдын суудалд суусан ганц хүн. Тиймээс ч тэрбээр аливаа асуудалд нэлээд няхуур ханддаг. Харамсалтай нь “Эцсийн шийдвэрийг өөрөө гэхээсээ илүүтэй өрөөлөөр гаргуулах нь их байдаг” гэж улс төрийн хүрээнийхэн ярилцдаг юм билээ.
URL: