Биокомбинатын иргэд халдварт өвчин тусч магадгүй гэв

hog-haygdal-economy-zurag1-middleЭкологийн ноцтой доройтолд орж, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдсан газрын нэг нь Хан-Уул дүүргийн XII,XIII хорооны нутаг юм.

Биокомбинат, Шувуун фабрикийнхан нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжаас нийлсэн хэт бохирдолттой Туул голын өмхий, Морингийн хогийн цэгийн бохирдол,шаталтаас үүсэх хорт утаа, дээрээс нь олон арван карьер, тэдгээрээс элс, хайрга зөөх том оврын ачааны машинуудын тоосонд эрүүл мэндээрээ хохирч буй юм.

“Далд хүн” хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагаас тус бүс нутагт амьдарч буй иргэд энэ нөхцөл байдлаас болж ямар өвчин тусч болзошгүй тухай жагсаалт гаргаж өгөхийг Эрүүл мэндийн яамныхнаас хүссэн байна.

Тус яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс үүний хариуд “Хатуу хог хаягдлаас хүний эрүүл мэндэд үзүүлэх хортой нөлөө нь тэдгээрийн хими, механик чанараас хамаарна. Хатуу хог хаягдалд 100 гаруй химийн нэгдэл агуулагдаж байдаг.

Үүнээс 4 хувь нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нэгдлүүд болох метан, нүүрстөрөгчийн хий, диоксин гэх мэт хортой хий,шингэн, хуурай бодис, хүхэр, устөрөгч, шивтэр,индол, скаптоп, меркаптон зэрэг хорт хий ялгаруулдаг. Эдгээр хорт бодисууд нь хүний эрүүл мэндэд шууд бус замаар халдварлана.

Тухайлбал бохирдсон хөрс нь агаарыг бохирдуулж хүн амын дунд амьсгалын замын халдварт өвчин дэгдэнэ. Хүмүүсийн сайн мэдэх ханиад, томуу, сүрьеэ өвчнийг нэрлэж болох юм. Мөн шууд бус замаар тарваган тахал, хулгана яр болон бусад халдварт өвчин гарах нөхцөл бүрддэг” хэмээжээ.

Ө.Сонор


URL:

Сэтгэгдэл бичих