С.Хорлоо: Хэрэв би санаандгүй байдлаар нас барвал миний амийг Ц.Элбэгдоржоос нэхээрэй

images57878gffgffdf Налайх дүүргийн иргэн, ахмад дайчин С.Хорлоотой ярилцлаа.
- Та Үндсэн Хуулийн Цэцэд хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаар өргөдөл өгсөн гэсэн.  Яагаад, чухам юуны учир  гомдол гаргах болов?
Би Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай өргөдөл бичиж өгсөн. Нэгдүгээрт,  хүн бүрт тулган шаардах бичиг тараан  долоодугаар сарын үймээнийг бүр сарын өмнөөс  Ц.Элбэгдорж  гардан зохион байгуулсан. Энэ үед надад ч бас тулган шаардах бичиг ирсэн.

Гэхдээ би энэ үед Налайх дүүрэгт “Эрдэс баялаг, газар нутгаа хамгаалах ардын холбоо” гэж байгуулаад ажиллаж байсан юм. Тулган шаардах бичиг зургаадугаар сарын 16-ны орой нэг хүн гудманд таарч өгөхдөө “Та бидэнтэй нэгдээрэй” гэж хэлээд өгч байсан би тэр үед санаанд ч оролгүй бичгийг аваад гэртээ хариад унтаад өгсөн. Дараад нь тэр бичгийг уншиж үзсэний дараагаар болохгүй ажил зохион байгуулах гэж байгааг мэдээд Налайх дүүргийн Засаг дарга Энхсайхан гэж хүнд  аваачиж өгсөн юм. Засаг даргад  өгөхдөө би юу гэж хэлсэн бэ гэхээр “Энэ тулган шаардах бичиг дээр бүх зүйл тодорхой байгаа учраас чи юуны түрүүнд Налайх дүүрэгт байгаа цэргийн анги болон  Цагдаагийн байгууллагыг  өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж,  ард иргэдийг болоод сонгууль  ашигтай болохыг хамгаалах үүрэг чамд оногдож байна. Хоёр дахь асуудал гэвэл чи наад бичгээ дээш нь яаралтай мэдэгдэж, иргэдээ аюулаас хамгаалах нь чиний үүрэг шүү” гэж хэлээд бичгийг өгсөн. Тэгээд дахиж очиж уулзаагүй. Удалгүй зургаадугаар сарын 30-ны өдөр сонгууль болсон. Энэ орой гэртээ зурагт үзээд сууж байтал долдугаар сарын үймээний тухай эхний мэдээлэл гарсан. Энэ талаар үзүүлэхдээ,  Батзандан гишүүн Баянгол дүүргийн сонгуулийн байранд орж лацтай хайрцагны лацийг ховхолж авч кармандаа хийгээд, “Энэ лацгүй хайрцаг байна. Сонгууль будлиантай боллоо”  гэж хэлж байсан. Энэ үед яг долоон цаг болж байсан бөгөөд сонгууль ид явагдаж байсан үе. Энэ юу вэ гэхээр тэр тэр тулган шаардах бичигтэй холбоотой зохион байгуулагдсан үйл ажиллагаа байсан юм.
-Таньд ирсэн тулган шаардах бичигт яг юу гэж бичсэн байсан бэ?
Би ахмад дайчны хувьд өөрийн үүргээ биелүүлж тухайн бичгийг аваачиж өгсөн. Гэтэл долдугаар сарын үймээний үеэр Элбэгдорж, Сосорбарам, Бат-үүл, Бурмаа гэсэн хүмүүс очиж жагсаал хийж зохион байгуулж, нээлтийг хийгээд явсан. Цагдаагийнхан жагсаалын үеэр нулимс асгаруулагч хий хоёр удаа тавихад жагсаал саарч хойшоо сууж эхэлсэн.  За ашгүй ингээд тарах нь гэж байтал, Элбэгдорж түүгээр нэг үзэгдээд өнгөрсөхөд  нөгөө тарах гэж байсан жагсаал улам идэвхитэй болж өрнөсөн. Анхлан Магнай дарга цагдаад гар хүрч болохгүй адилхан ардын хүүхдүүд гэж байсан бол утсаар ярисаныхаа  дараа давшаад дайраад нэмэлт хүч ирж байна, гэж хүмүүсийг улам хөөргөн давшилж байсан. Их үймээнийг гарах үед Хувьсалт намын байр луу дайрч байсан хүмүүс тэнд тавьсан машинуудыг шатааж байсан. Гэтэл машины эзэд нь юу ч хэлэлгүй орхиод явж байсан. Хэн яагаад хятад ажилчдыг цэрэг болгоод тэнд зэвсэглэн бэлдэв, Элбэгдорж, Батзандан яагаад үүнийг мэдэв эд нар үүнтэй холбоотой юу гэдэг асуудал маш чухал.
-Та шатсан тэргүүдийн номерийг мэдэх үү? Энэ талаар судалж үзсэн үү?
Би мэдэхгүй. Хувьсгалт намын үүдэн дээр шатаасан машинуудын эздийн гомдол хаана байна, гэж  цагдаа болон замын цагдаагийн газруудаар их сураглаж явсан гэтэл эдгээр машинуудын  номерууд манай улсын серийн дугаарт огт байхгүй гэсэн хариултыг өгсөн. Үүний дараа Энхбаяр дарга хоёр цаг орчим ард түмэндээ мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдэлд онц байдал зарлана гэж мэдэгдсэн. Шөнө 12 цаг өнгөрч байхад онц байдал зарлагдаж, үймээнийг зогсоож тэднийг дарж авсан. Тухайн үед тод гэрэлтэй хар машин ирж тэндээс хүмүүсийг буудсан гэсэн мэдээлэл өгч байсан.

Үүнийг “Д” гэдэг нэг хүн олж харсан бөгөөд тэр хүн мэдээлэл өгч, сүүлдээ олон байцаалтад орж, одоо нэр нь маш нууцлагдмал, олж уулзах гээд чадаагүй. Гэтэл маргааш өдөр нь долдугаар сарын үймээнтэй холбоотой чухал мэдээ баримтыг зөвхөн Улсын мөрдөн байцаах газар аваачиж өг, тэнд тусгай хэсэг ажиллаж байгаа гэж зарлаж байсан. Долдугаар сарын 3-ны өдөр би Засаг дарга дээр очиж “Та тэр бичгийг яагаад цааш нь өгөөгүй юм, хэнээс даалгавартай юм, би өөрөө Хувьсгалт намын гишүүн хүн, эсвэл манай нам та нарт ийм даалгаврыг өгсөн юм уу, тэрийгээ надад хэлээтэх” гэтэл Засаг дарга “Хорлоо гуай та намайг уучлаарай, энэ миний буруу.

Би ямар ч тамга тэмдэггүй бичигт ач холдбогдол өгөөгүй, ийм үймээн юу гэж болохов гэж  бодоод анзааралгүй өнгөрөөсөн, одоо би яах аргаа мэдэхгүй байна гэж надад хэлсэн юм”. Уг бичгийг аваад наашаа хот руу орж ирээд ард түмэн үнэнийг мэдэх хэрэгтэй гэж бодоод Олон нийтийн телевиз дээр очсон боловч  хамгаалалтын ажилтан оруулахгүй байсан. Нэг настай хамгаалагч тусалж намайг оруулснаар жижүүр охинтой уулзаж, намайг нэг редакторт зуучилж өгч бичгийг өгсөн юм. Гэвч уншиж үзээд та наадахаа аваад яв гэж хэлээд хүлээж аваагүй. Дараад нь Хувьсгалт намын байрыг хайж олоод очлоо, Засгийн газарт ч очлоо, бас бүтсэнгүй. Тэгээд би Улсын мөрдөн байцаах газар очоод Амгаланбаатар гэж даргатай нь уулзаад, бүх зүйлээ тайлбарлаж хэлээд бичгийг өгч уншуулсан юм. Намайг дагуулж яваад нэг залууд аваачиж өгөөд наадах чинь маш чухал бичиг шүү нэг албан ёсны протокол хөтлөөд явуул гэж хэлсэн. Би байцаалт өгөхдөө бичиг өгсөн хүнээ таних уу гэхэд нь “би танихгүй” гэж хэлсэн яагаад гэвэл тэр хүний эхнэр нь тал цус харвачихсан байсан учир  миний санаа зовоод танихгүй гэхдээ чамайг очиход би тэр хүнээ олсон байна гэж хэлсэн юм. Мэдээж би тэр хүнийг танина, гэрийг нь мэднэ. Гэтэл нөгөө хүн маань гэртээ ирдэггүй. Энэ л миний алдаа болсон юм. Гэтэл би сайн судалгаа хийж үзтэл Улсын мөрдөн байцаах газар ажилладаг Амгаланбаатар гэдэг хүн хятад гаралтай хүн байсан.

Тэгээд миний өгсөн бичгийг Элбэгдоржод өгсөн байсныг би сүүлд нь мэдсэн. Гэхдээ Улсын мөрдөн байцаах газар ганцхан шударга хүн байсан. Бүх болсон явдлаа яритал надаас та тийм бичиг өгсөн юм уу, манайд тийм бичиг ирээгүй. Та бичиг хэргээр оруулахгүй яасан юм, жижүүр дээр таны тэмдэглэгээ байгаа юу гэж асуусан юм. Бичиг хэргийн ажилтан гэж нэг залууг дуудаж тийм бичиг авсан уу гэтэл аваагүй, тэрэнтэй холбоотой өргөдөл авсан уу гэтэл аваагүй гэж хэлж байлаа. Гэхдээ би гарахдаа жижүүрт тэмдэглэл өгсөн юм. Тэгээд жижүүр дээр очоод шалгаад үзтэл 76 дугаар   дээр Хорлоо гуай Амгаланбаатар даргад тулган шаардах бичиг өгөв гэсэн тэмдэглэл  байж байсан юм. Тэгээд би өнөөх тэмдэглэлээ нөгөө залууд өгчихөөд явсан юм.

Дуудах байх гээд хүлээгэд байтал ганц ч удаа хариу ирсэнгүй. Хоёр сард би Улсын мөрдөн байцаах газар дахин иртэл Амгаланбаатар ажлаасаа халагдсан байсан. Нөгөө бичгээс болоод халагдаж, одоо л учир нь олдох байх  гэж бодоод санаа амраад явлаа. Дөрвөн сард дахиж ирээд Эрдэнэцогт гэгч хүнтэй уулзаад асуутал,  шалгаж байгаа л гэнэ. Шалгасан зүйлээ үзүүлээтэх гэтэл болохгүй гэж байна. Үймээнийг шалгаж шийдэж өгөх талаар мөн Элбэгдоржийн хүн алсан талаар С.Баярт би дөрвөн удаа өргөдөл өгсөн, Их хурлын дарга Дэмбэрэлд би зургаан удаа өргөдөл өгсөн боловч надад ганц ч хариу өгөөгүй. Хувьсгалт нам шинэ байрандаа орж хурлаа хийхэд орж уулзаад онц их хурал дээр өргөдлөө барьж байгаад би бүх зүйлсийг хэлсэн. Авилгал хээл хахуульд идэгдсэн өнөөгийн энэ хоёр намын эсрэг Монголын зүүний хүчнийхэн бүгдээрээ нэгдэж ажиллах хэрэгтэй хэмээх уриалга гаргаж ажиллаж эхэлсэн. Энэ уриалгыг үндэслээд өнөөгийн энэ Шударга ёс эвсэлүүд нэгдээд байгаа юм.
-Дахиад өөр газар өргөдөл гаргасан уу? Тодорхой хариу авсан уу?
Тагнуулын ерөнхий газар хүртэл өргөдөл өгсөн боловч бас хариу ирээгүй. Тиймээс би бичиг хэрэг хариуцсан охин дээр нь очоод”Чамайг шүүхэд өгнө, чи эх орны эсрэг этгээд байна” гэж хэлсэн юм. Дараад нь намайг Тагнуулын ерөнхий газраас дуудсаны үндсэн дээр очиж уулзсан юм. Надаас хэд хэдэн тодруулга аваад, таны энэ өргөдөл нилээн мөлжүүртэй юм байна. Гэхдээ авсан хүн өгсөн хүн нь байгаа юм чинь учир нь олдоно. Маргааш 10 цагт Налайх явна гэж хэлсэн юм. Одоо нэг шийдэгдэх нь гэж бодоод бөөн баяр,  нүдээ  бүлтэртэл гоёчихоод л хүлээгээд байлаа. Тэгсэн 12 цаг өнгөрч байхад гарч ирээд өнөөдөр явж чадахгүй болсон гэж хэлсэн юм. Тэгээд л өнгөрсөн дөө. Улсын ерөнхий прокурор Алтанхуяг гэж хүнийг байхад тэрний туслах Дэндэвдорж гэж хүнд би хоёр өргөдөл өгөх гээд чадаагүй. Туслах нь оруулдаггүй, уншиж үзээд манайх ийм өргөдөл хүлээж авдаггүй гээд шууд ураад хаячихдаг. Тэгээд би чамайг хэн гэдэг юм гэтэл намайг Элбэгдорж гэж хэлсэн юм. Гарч яваад жижүүрээс нь танай энэ туслахын нэрийг хэн гэдэг юм гээд асуутал Дэндэвдорж гэж хэлсэн юм. Хууль зүйн   сайд Нямдоржид би таван удаа өргөдөл өгсөн. Гэхдээ таван удаа өгсөн хариу надад байгаа. Надад хариу өгөхдөө Чингэлтэй дүүргийн прокурорт очиж асуудлыг шийдүүл. Тэнд бичгийг тань шилжүүллээ.

Одоо нэг шийдэх нь гээд иртэл Жадамба гэж хүн надаас хэдэн асуулт асуусан боловч юу ч бичиж тэмдэглэж авсангүй. Дараад нь нэг очоод уулзтал Элбэгдорж, Батзандан нарын хэргийг салгана гэж байгаа шүү дээ Хорлоо гуай гэж хэлдэг юм  байна. Би гайхаад,  хүү минь салгах хэрэг, салгаж болохгүй хэрэг гэж байдаг юм.

Чи надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа байх наадах чинь салгаж болохгүй хэрэг. Ийм зохион багуулалттай хүн амины хэрэг, банк санхүүгийн хэрэг эдгээрийг чинь салгаж болдоггүй юм шүү дээ! Гэтэл тэр нь ч тийм л дээ,  гэхдээ салгахгүй л бол болохгүй болчихоод байгаа юм. Тэгвэл би танай Ерөнхий прокурор дээр чинь ороё гэж хэлээд ортол гурав хоногийн дараа хүрээд ир тэгэхэд хүлээж авна гэж дамжууллаа. Гурав хоногийн дараа очтол дахиад л нэг тийм болзол хэлээд таг болчихдог. Ингээд хэд хоноод нөгөө залуу чинь таныг хүлээж авахгүй гэсэн гэж хэлээд тэр чигт нь орхисон юм. Ингээд энэ хэргийг салгаж хаясныхаа төлөө хяналтын прокурор байсан Жадамба Элбэгдоржоос албан тушаалын авилгал авч одоо Чингэлтэй дүүргийн Тамгын газрын дарга хийж байна. Энэ булхайг нь илчилсэн учраас хоёр прокуророор миний эсрэг өргөдөл гаргаж намайг баривчлуулж байсан. Тэгээд надтай цуг дөрөв, таван хүнийг зэрэг баривчлаад гарын үсэг зуруулаад гаргасан юм. Тэд нарыг гарын үсэг зурахад би хийсэн хэрэг байхгүй юм чинь гарын үсэг зурахгүй гээд зураагүй . Сүүлд нь намайг Чингэлтэй дүүргийн шүүх дээр авчирч өгсөн. Гэтэл шүүх дээр ирэхэд үндсэндээ би бол айхтар гэмт хэрэгтэн болж хувирсан юм.

Тэгээд тэнд 50 гаруй насны нэг авгайтай уулзахад намайг камер шүүж үз гэж зөвлөсөн. Камер шүүгээд үзтэл миний хоёр  дүрс гарч байсан нь нэг нь Жадамба. албан тушаал дэвшсэн  авилгалаар. Энэ авилгал бол хамгийн аюултай гэж хэлж байсан дүрс. Хоёрт бол миний хажуугаар Мөнхбаатар прокурор согтуу явж байхад нь прокурор хүн албан газартаа архи ууж болохгүй гэж хэлж байгаа хоёр дүрс гарсан юм. Тэгээд энэ хэрэг үндэслэлгүй юм гэж шийдвэр гараад намайг явуулсан. Гэхдээ зүгээр явуулаагүй таньд зөвлөгөө өгнө гэж хэлээд арга хэмжээ авахгүй бол болохгүй юм байна даа,  өвгөн гуай гэж хэлж байна. Би эргэж ороод сая утас чинь дуугарч чамайг дээрээс чинь дарамталсан бололтой. Ах нь энэ зэргийн юм мэднэ. Надаас бол захиргааны арга хэмжээ л авах байх дээд тал нь  арван мянган төгрөг  байдаг юм гэлээ.  Гэтэл  надаас таван мянган төгрөг аваад арав хоногийн дотор давж заалдах эрхтэйгээр явуулсан юм. Гэхдээ би хөөцөлдөөгүй. Нэг гутлын тах хадахад таван мянган төгрөг, эдгээр албан тушаалтан д хэдэн ч өргөдөл өгч хэдэн ч гутлын тах элээх юм билээ. Яваандаа таван мянга маань, нэг зуун мянга болсны дараа л нэг өнгөрөх байх. Мөнх-оргил Хууль зүйн сайд байхад нь би өргөдөл өгсөн, надад ганц ч хариу өгөөгүй. Өвөл нь  туслах залуу нь надад интернетээр хариу өгсөн байна гээд бас л худал хэлсэн. Харин намайг өргөдөл өгсний дараа тун удаагүй Цагдаагийн дарга нарыг баривчилсан. Энэ санаа Мөнх-оргилоос гарсан гэж би боддог.

Одоог болтол тэдгээр цагдаа нар хэрэгт холбогдоод  байж байгаа. Үүнээс гадна Сангарагчааг Элбэгдорж хэлмэгдүүлж баривчилсан. Сангарагчаад намайг өргөдөл өгөхөд надад Наранбаатар гэдэг хүнээс Улсын мөрдөн байцаах газар шилжүүллээ гэсэн хариу ирсэн. Би уг өргөдөлд Улсын мөрдөн байцаах газар, Прокурорын туслах хоёрыг шалгаж өгөөч гэж бичсэн. Гэтэл Улсын мөрдөн байцаах газар  өөрийн авилгалыг шалгана гэж юу байх вэ дээ. Дараа нь хотод санаандгүй Сангарагчаатай гудманд таарсан юм. Дуудаж уулзтал надад тэр өргөдөлийн чинь нэг хувь нь байгаа. Шалгах гээд нэг л болохгүй байгаа юм. Гэхдээ заавал шалгаж үзнэ гэж хэлсэн юм. Шалгахдаа прокурорын туслах Дэндэвдоржоос эхэлж шалгатал Алтанхуягийг Элбэгдорж хүчээр ажлаас нь чөлөөлсөн зэрэг зохиомол хэргүүд гарч ирсэн.

Эцэст нь  Авилгалтай тэмцэх газарт хандан  хэлэхэд Элбэгдоржтой холбоотой авилгал хээл хахуулийн хэргийн талаарх материалыг  ахмад дайчин Хорлоо гэдэг хүнээс ирж авч болно. Гэхдээ ирж авахдаа зөвхөн хэвлэл мэдээлэлийнхэнтэй хамт  ирж аваарай. Учир нь Элбэгдорж надад жил гаруй хугацаанд хүн дагуулсан юм. Налайхад миний таньдаг нөхдүүдийн  хүүхдүүд намайг жил гаруй харж хамгаалсан. Үүний хүчинд би амьд үлдсэн. Хэрэв би гудманд явж байгаад санаандгүй байдлаар нас барвал манай  гэр бүл, ах дүү нар, манай намын гишүүд бүгд Элбэгдоржоос миний амийг нэхнэ. Үүнийг л дамжуулж хэлэх гэсэн юм.

 

/Түүний Үндсэн хуулийн цэцэд хандсан өргөдлийг бүрэн эхээр нь хүргэж байна/     
   Монгол улсын Үндсэн Хуулийн Цэцэд
Мэдээлэл хүргэх нь:
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж нь
Монгол Улсын Ерөнхийлөгч болохоосоо өмнө болон Монгол Улсын
Ерөнхийлөгч болсноосоо хойш Монгол улсын Үндсэн хууль болон
бусад хуулиудыг удаа дараа зөрчиж байна.
Сүрэн овогтой Хорлоо миний бие 2008 оны 6-р сарын 16-ны орой сонгуулийн ухуулгын сонин авахад дотор нь тулган шаардах бичиг нэртэй ухуулгын бичиг байсан юм. Уг бичигт 16 зүйл дурдсан бөгөөд гол санааг нь энд бичив. Үүнд:
Уг тулган шаардах бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Монгол Улсын Их хурлын дарга Лүндээжанцан, Монгол Улсын Ерөнхий Сайд С. Баяр болон аймаг сум дүүргийн засаг дарга нар болон сум хороодын Засаг дарга нарыг огцор гэсэн тулган шаардах бичиг байсан юм. Огцорсон тухайгаа 2008 оны 6 дугаар сарын 17-ны 10 цагт уг бичгийн хариуг бичгээр өг, эс өгвөл 2008 оны 6 дугаар сарын 10:30 минутанд бидний тэмцэл эхэлнэ.

Бид 1800 гаруй төрийн ба төрийн бус байгууллага, 80 гаруй пүүс компани 40  нам эвсэл холбоо нэгдсэн тул та нарын араас манай нэг нэг хүн дагаж яваа тул та нар хаашаа ч гарах гарцгүй. Бидний тэмцэлд цагдаа ба цэргийнхэн саад хийж болохгүй. ОХУ-ын цэргийн хуаран байрлаж байгаад орхин явсан Шар хадан дах цэргийн казармд БНХАУ-ын ажилчид нэрийн доор Хятадын хоёр хороо цэргийг байлдааны бэлэн байдалд байна. Тус хороо цэрэг нь орос “АК” маркын буугаар бүрэн зэвсэглэсэн ба мөн Ротын пулёмат 4, хүнд пулёмат 2 ширхэг байна гэж бичсэн байсан тул уг бичгийг миний бие Налайх дүүргийн засаг дарга Энхсайханд 2008 оны 6 дугаар сарын 17-ны 9:00 цагт ажлын байрандаа байх үед нь оруулж өгсөн бөгөөд сонгуулийн үеэр үймээн самуун гарч сонгуулийн байрууд болон Налайх дүүргийн ард иргэдийн амгалан тайван байдал алдагдаж болзошгүй тул наад бичгээ уншиж үзээд зохих арга хэмжээг авч,  дээд байгууллагын дарга нарт уламжилахыг хүсээд уг бичгийг өгсөн. Гэвч уг бичгийг дээш нь мэдэгдэлгүй дарсан байсан.

Би 7 дугаар сарын үймээнийг урьдчилан сэргийлэх боломж байсаар байхад яагаад ийм байдалд хүрэв гэж гайхаад 2008 оны 7 дугаар сарын 3-ны өглөө Засаг дарга Энхсайхан дээр орж,  чи тэр бичгийг дээш нь явуулсан уу гэж асуухад би тамга тэмдэггүй холбоо нэртэй тэр бичигт ач холбогдол өгөөгүй маань ийм байдалд хүргэлээ гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би чи одоо дээш нь мэдэгд гэхэд тэгвэл та авч яваад энэ бичгийг Улсын Мөрдөн Байцаах Газарт аваачаад өгчих гэж хэлээд надад өгч явуулсан юм. Замд чинь саад тотгор тохиолдвол энэ утсаар яриарай гээд өөрийнхөө утасны дугаарыг өгсөн. Би 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улсын мөрдөн байцаах газрын дарга Амгаланбаатарт өөрийн биеэр уг бичгийг өгсөн ба Амгаланбаатар нь Ганбаатар гэдэг байцаагчаар протокол хөтлүүлж надаас мэдүүлэг аваад маргааш Налайх орж асуудлыг газар дээр нь шийднэ гээд явуулсан. Гэвч очоогүй бөгөөд хариу өгөөгүй орхисон болно. Уг бичигт 2008 оны сонгуульд ач холбогдол өгөөгүй, харин 2008 оны 08-р сарын 15-нд Сүхбаатарын талбайд Ард түмний хуралдай хийж Монгол улсын гурван өндөрлөгийг сонгоно. Үүнд тэнцэх хүн бол:
Батзандан
Ногоон намын дарга Энхбат
Ардчилсан намын дарга Элбэгдорж гэж бичсэн байв.
Энэ зорилгодоо хүрэхийн тулд сонгуулийн будлиан гэсэн хийрхэл дэгдээж, уг ажиллагаандаа оюуны хоосролд орсон танхай балмад залуучуудыг мөнгө төгрөгөөр хөлслөн сонгогч биднийг басамжилан доромжилж, төрийн эрхийг хууль бусаар авч төрийн эргэлт хийх гэсэн оролдлого байсан.
Энэ үйлдэл нь:
Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн Гуравдугаар зүйлийн хоёрт заасан заалтыг зөрчиж байна.
1.    1998 оны 09-р сард Монгол Улсын Ерөнхий Сайд Ц.Элбэгдорж нь салхинд гарах нэрийн дор Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргыг дагуулан явж байгаад машинаа гэнэт зогсоон, тус сумын Засаг даргатай машинаа сольж суугаад цааш явсан байна. Хоёр км зам туулалгүй Адаацаг сумын засаг даргын сууж явсан Монгол Улсан Еранхий Сайд Ц. Элбэгдоржийн машин онхолдож тус сумын Засаг дарга газар дээрээ нас барсан. Үүнийг Цагдаагийн ерөнхий газраас шалгаж үзэхэд: уг машины урд дугуйн таван боолт зэрэг тайлагдсан нь осол гарах болсон гэсэн акт гаргаж хэвлэл мэдээллээр мэдээлж байв. Элбэгдорж яагаад машинаа сольж унах болов. Машины урд дугуйны таван боолт яагаад зэрэг тайлагдав. Учир нь энд л байна .Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16-р зүйлийн 1-д заасан заалтыг зөрчиж байна.
2.    1998 оны 11-р сард Монгол Улсын Ерөнхий Сайд Ц.Элбэгдорж нь Дундговь аймгийн Адаацаг суманд ан хийх нэрээр явж байгаад жолоочоо буудан алсан гэдэг боловч үүнийгээ буу алдсан гэж тайлбарладаг. Буудуулж нас барсан жолооч нь Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргыг нас барахад Монгол Улсын Ерөнхий Сайд Ц. Элбэгдоржийн машиныг барьж явсан жолооч юм. Энэ нь миний бодлоор Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргыг нас барахад байсан амьд гэрчийг устгасан гэж үзэж байна.
3.    Нөхөр Элбэгдорж нь 2008 оны 7-р сарын 9-нд Хархорин орохоор явахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, жолоо булаан хурд хэтрүүлэн явсанаас машин онхолдож хажууд нь сууж явсан жолооч нь газр дээрээ нас барсан. Энэ ослыг хурд хэтрүүлснээс болсон гэсэн акт гарсан. Гэтэл Элбэгдорж монгол үндэсний телевизээр ярихдаа миний жолооч газар дээрээ нас барсан гэдэг боловч уул хэргээ булзааруулж жолооч урдаас гэрэлгүй хоёр мотоцикль гарч ирсэн гэж байсан. Яахаараа газар дээрээ нам үхсэн юм бэ? Энэ гурван хүний үхэл Ц. Элбэгдоржтой зайлшгүй холбоотой нь үнэн юм.
4.    1998 онд Ц. Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий Сайд байхдаа банк санхүүгийн хууль зөрчиж Сэргээн босголт банкийг зохиомолоор дампууруулж өөрийн намын Л. Болдод Голомт банкийг байгуулж өгсөн бөгөөд мөн уул банкны зарим мөнгийг өөрөө болон намын нөхөдтэйгөө олон зуун сая төгрөгийг хувааж идсэн.
5.    Ц.Элбэгдорж 1998 оны 12-р сард Үндэсний олон нийтийн телевизээр манай улсад Хятад улсын 13 тагнуулын байгууллага ажиллаж байна. Үүний 3 нь Өмнөговь аймагт байна гэж Монгол улсын нууцыг дэлхий даяар задруулж байсан. Гэтэл энэ тагнуулын байгууллагыг илрүүлэх гэж Монгол улсын тагнуулын байгууллага магадгүй 30-40 жил хүч хөдөлмөр, хөрөнгө зарсан нь ойлгомжтой билээ. Үүнээс үзэхэд одоо ч нууц задлахгүй байгаа гэх баталгаа хаана байна вэ? Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 2-р бүлгийн 16-р зүйлийн 17-д заасан заалтыг зөрчиж байна.
6.    Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй гэсэн тухай  УИХ-н дарга, Ерөнхий сайд нартай үгсэн хуйвалдаж мэдэгдэл гаргасаныг УИХ-н гишүүн Дэмбэрэл, С. Батболд Ганхуяг нар тодорхой шүүмжилж байсан. Энэ мэдээллийн талаар ард түмэн болон сэтгүүлчид ийм мэдэгдэл гаргасан нь Монголын ард түмэн болон цаашилбал МУ-н аюулгүй байдалд ноцтой аюул учрах тухай ярилцдаг болоод байна.
7.    Ц. Элбэгдорж нь Үндсэн хууль болон прокурорын хуулийг зөрчиж Дорлигжавыг  МУ-н ерөнхий прокуророор томилсон. Энэ хууль бус томилгоог хот хөдөөгүй ард түмний дунд яригдсаар байна.
8.    Д. Дорлигжавын прокурор болгосноос хойш олон хэрэг хэрэгсэхгүй болгож, мөн олон зохиомол хэрэг бий болгож, мөн олон гэмтний хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмгүй хүмүүсийг гэмтэн болгох шинэ ёс манайд ноёрхсон байна. Үүний нэг жишээ нь Бямбаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар Зууны мэдээ сонинд 2012 оны 6-р сарын 23-нд нийтлэл бичсэн. Улсын прокурор хуулийг уландаа гишгэж эрх мэдэлтнүүд танхайрч байна гэсэн мэдээллийн талаар ард түмэнд хууль яаж завхарч байгааг хоорондоо шүүмжлэн ярилцаж байгааг юу гэж ойлгох вэ?
9.    Дээр дурдсан Зууны мэдээ сонинд гарсан мэдэгдэлд улсын прокурор Дорлигжав нь Эрдэнэт үйлдвэр болон Мэргэжлийн хяналтын газар хамт ажиллаж байсан өөрийн найз Бямбаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнийг Монголын ард түмэн жигшин зэвүүцэж байна. Түүгээр ч барахгүй Авилгалтай тэмцэх газрын дарга Сангирагчаа нарыг зохиомол хэрэг үүсгэн шийтгэсэн.
10.    Элбэгдорж Монголын Ардчилсан Намын дарга байхдаа 2008 оны 7-р сарын 1-ний үймээний зохион байгуулагч болон олон түмнийг уриалан дуудаж Монгол Улсын Үндсэн хуулийг болон олон жагсаал цуглааны хуулийг ноцтой зөрчиж 5 хүний амийг бусниулж, цагдаагийн 600 гаруй ажилчныг эрэмдэг зэрэмдэг болгож, Монгол Улсад болон иргэдэд их хэмжээний хохирол учруулж энэ бусармаг үйл ажиллагааг нуун далдлахын тулд шударгаар үүргээ гүйцэтгэж байсан Цагдаагийн 4 даргыг баривчлан зохиомол хэрэг үүсгэн ялласан. Мөн Намбарын Энхбаярыг 7-р сарын үймээнтэй холбоотой материалыг Монголын ард түмэнд үнэн байдлаар нь мэдээлэл хийгээд гэртээ харих замд нь тусгай хүмүүс гарган хүч хэрэглэн машин техникийг нь хага цохиж мөн шөнө нь цагдаагийн 600 гаруй ажилтны хүч хэрэглэн барьж одоо ч хорьсоор байгаа юм.
Иймд Үндсэн хуулийн 4-5 заалтыг санаатайгаар зөрчсөн Ц.Элбэгдоржид Үндсэн хуулинд заасан ёсоор Монгол Улсын иргэн бүрт албан тушаал, урд байгуулсан гавъяа шагнал, эрх мэдэл хязгаарлахгүйгээр адил тэгш хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн уг заалтыг үндэс болгон Монгол Улсын Ерөнхийлөгчийг түдгэлзүүлж өгнө үү?

Улаанбаатар хот Хан- уул дүүрэг 9-р хороо
‘’Монгол улсын төлөө зүтгэе’’ ТББ-ын гишүүн Ахмад дайчин
Сүрэн овогтой Хорлоо

Эх сурвалж: www.aravt.m


URL:

Сэтгэгдэл бичих