ТТГ Афганистан дахь нууцын баазыг хааж байна
АНУ-ын Тагнуулын төв газар Афганистан дахь өөрийн нууцын баазыг хааж байна. Энэ тухай мягмар гаригт “Вашингтон пост” сонин уламжилжээ
АНУ-ын Тагнуулын төв газар Афганистан дахь өөрийн нууцын баазыг хааж байна. Энэ тухай мягмар гаригт “Вашингтон пост” сонин уламжилжээ. Афганистаны баазыг хаах болсон нь тус улс дахь америкийн тагнуулын объектуудыг хоер жилийн хугацаанд 10-6 хүртэл тоогоор багасгах нэгдсэн төлөвлөгөөний нэгээхэн хэсгийн урьдчилсан арга хэмжээ гэж тодорхойлж болно гэж хэвлэлд цохон тэмдэглэжээ. Эдгээр нь америкийн зэвсэгт хүчинг Афганистанаас 2014 оны эцэс хүртэл гаргах төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа гэж уг нийтлэлд бичжээ. АНУ, ТТГ ын төлөөлөгчдийн тэмдэглэж байгаагаар, тэд афганы нутаг дэвсгэрт нилээд хэсгийг үлдээх төлөвтэй байна. Төлөвлөж байгаагаар, Кабулд үндсэн цэргийн баазыг үлдээх бөгөөд Пакистаны хилтэй ойролцоо эргүүл хийх нисэгчгүй төхөөрөмжүүдээс бүрдэх агаарын Флотыг ч үлдээх төлөвтэй байна.
Оросын дуу хоолой
URL: