Японы худалдааны алдагдал хамгийн их хэмжээнд хүрэв
Японы Сангийн яамны 24-ний өдөр нийтэлсэн шинэ тоо баримтад харуулснаар, энэ оны эхний 6 сард тус улсын олон улсын худалдааны алдагдал 4.84 триллион иенд хүрсэн бөгөөд энэ нь 302.7 тэрбум орчим юаньтай тэнцэж байна.
Энэ нь 2012 оны сүүл хагасын 4.24 триллион иений алдагдлыг давснаар, Японы хагас жилийн алдагдлын хамгийн их хэмжээ болжээ.
Японы Сангийн яамны судалгаанд харуулснаар, цөмийн цахилгаан станц цахилгаан гаргахаа больсон, дулааны цахилгаан станц нь их хэмжээний нефть, байгалийн хийн импортолж хэрэглэсэн, тэрчлэн иений өртөг буурснаас болсон үнэ ханшийн асуудал зэрэг нь худалдааны алдагдал ихэссэний гол шалтгаан болсон байна.
\Навч орчуулав\ china radio
URL: