Ц.Мянганбаяр Ш.Батхүүг хулхиджээ
Монгол газар компанийн захирал Ц.Мянганбаяр “Жаст” группийн захирал Ш.Батхүүг хулхидсан байна. Олон овоотын ордыг 25 мянган тонн алтны нөөцтэй гэж хуурамчаар нөөц тогтоолгосноос нь болоод Ш.Батхүүгийн хувьд бүх л бизнесээ алдахад хүрэв.
Олон овоотын алтны нөөц ердөө гурав гаруй мянган тонн гэнэ. Ц.Мянганбаяртай холбогдсондоо харамсч байгаагаа нуугаагүй юм.
Ш.Батхүү анх Хадгаламж банкийг худалдаж авахдаа Ц.Мянганбаяраас “Олон овоот”-ыг өр зээлтэй нь авсан нь өдгөө өөрт нь нэмэр болсонгүй. Ц.Мянганбаяр энэхүү ордыг Анод, Зоос зэрэг банкуудад давхар барьцаанд тавьж, эдгээр банкууд ч дампуурсан түүхтэй. Ийнхүү Олон овоотын орд олон банкийг дампууруулж чадлаа.
URL: