Америк, Өмнөд Солонгос санал зөрөлдөөнтэй байна
Батлан хамгаалахын төсөв зардлыг хувааж даах асуудлаар БНСУ, АНУ хэлэлцээ хийжээ. Хойд Солонгос цөмийн туршилт, пуужингийн туршилт хийснээр Солонгосын хойгийн аюулгүй байдал даамжирч, цаашид энэхүү байдалд тулгуурлан Өмнөд Солонгост суугаа Америкийн армийн батлан хамгаалахын зардлыг төсөвлөх ёстой гэж Америкийн тал илэрхийлжээ.
Ёнхап мэдээний агентлаг 22-нд мэдээлснээр, Америкийн талын дээрх байр суурьд Өмнөд Солонгос хуваан төлөх зардлаа нэмэгдүүлэхийг шаардсан санаа агуулж байна гэж Өмнөд Солонгосын мэргэжилтэн үзсэн гэжээ. Хойд Солонгосын заналхийлэл ихэссэн нь Өмнөд Солонгост суугаа Америк цэргийн төсөв зардалд шууд нөлөөлөхгүй гэж Америк үзэж байгаа бол Өмнөд Солонгост суугаа Америкийн армийнхан Хойд Солонгосын заналхийллийн эсрэг зогсох зайлшгүй шаардлагатай байна. Энэ нь Өмнөд Солонгост суугаа Америк цэргийн батлан хамгаалах зардлыг өсгөх хүчин зүйл гэж шинжээчид тайлбарлажээ. Эхний хэлэлцээний явцад ирэх оны хувааж даах зардал, зардлыг хэдий өсгөх асуудлаар Америк ч дээрх хүчин зүйлийг бодолцож, адил бус санал дурджээ. БНСУ, Америкийн эхний хэлэлцээнд санал зөрөлдөөн оршиж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
\У\ china radio
URL: