Хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалтад шинэ техник, технологи нэвтрүүлэх боломж бүрдлээ

p18056c8pp1kd3kfq1fsi1jmu42i1Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 07 сарын 15-ны өдрийн хуралдаанаар “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-ыг баталж, тогтоол гаргасан. Журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
1,3 сая орчим хүн амтай нийслэлийн байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон, шинэ техник, технологиор, иргэдийн хүсэлд нийцсэн төсөл хөтөлбөрийг улсын төсвөөс хамаарахгүйгээр хувийн хэвшлийнхэн санхүүгийн баталгаа, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр богино хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй байсан.

Харин нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан энэ журмаар нийслэлийн хөгжилд тулгамдсан асуудлыг иргэд, олон нийтийн санааачлагаар, гадаад дотоодын хуулийн этгээд нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтын салбарт шинэ техник, технологи нутагшуулах замаар хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө бий болгох боломжийг бүрдүүлж байгаа юм.

Мөн богино хугацаанд төсвөөс хараат бусаар шинэ орчин үеийн дэвшилтэт техник технологи, ноу-хау нэвтрүүлэн, нутагшуулж, иргэд үр шимийг нь хугацаа алдалгүй хүртэх боломжтойгоос гадна төсөл хэрэгжүүлэгчдийн зээлийн асуудлыг ямар нэг хүү, алдангигүйгээр шийдвэрлэнэ.

Чухамдаа төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй гадаад, дотоодын хуулийн этгээд нь шинэ техник, технологи нэвтрүүлэх төслийг холбогдох албаныханд хүргүүлэн, танилцуулсанаар уг төсөл нь шинэ техник, технологи эсэх, эдийн засгийн үр ашигтай болохыг нотолсон тохиолдолд тухайн орон нутаг өөрийнхөө өмчид хүлээн авч оруулсан хөрөнгө оруулалтыг төлөх харилцааг энэ журмаар зохицуулж байгаа юм.

Мөн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь төслийн гүйцэтгэлийн болон нутагшуулах хүртэлх хугацаанд аливаа эрсдэлийг бүрэн хариуцах бөгөөд хэрвээ уг төсөл нь манай улсын байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицохгүй, эдийн засгийн үр ашиггүй, иргэдийн эрх ашигт нийцэж чадахгүй бол нутгийн захиргааны байгууллага уг төслийг хүлээн авахгүй байх ёстой. Журам хэрэгжсэнээр жишээ нь манай улсын хувьд өвлийн улиралд ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй байсан бол хүйтэнд тохирсон техник, технологиор зам барих ажлыг хэрэгжүүлэх хүсэлтэй хөрөнгө оруулагчид төслөө хэрэгжүүлэх боломжтой болж байгаа гэх зэрэг эерэг үр дагаварууд гарна


URL:

Сэтгэгдэл бичих