Египетэд мөргөлдөөний улмаас 4 хүн эндэж 34 хүн шархдав
Египетийн Үндэсний Телевизийн мэдээлснээр, 22-ны орой Египетийн нийслэл Каир, Калюбия муж болон Дамиетта мужид Мохаммед Морсийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн мөргөлдөөний улмаас наанадаж 4 хүн эндэж, 34 хүн шархадсан байна.
Каирын хөрш муж Калюбия мужийн тагнуулын албаны хүн Махмоуд Юсри хэлэхдээ, Морсиг дэмжигчид тус мужийн зарим гол замыг хаасан бөгөөд мөргөлдөөний улмаас 2 хүн эндэж, 4 хүн шархадсан. Мөн Дамиетта мужид гарсан мөргөлдөөнд наанадаж 4 хүн шархадсан гэжээ.
Египетийн үндэсний баярын өмнөх өдөр болсон тус мөргөлдөөний үеэр Египетийн түр Ерөнхийлөгч Адли Мансур телевизээр иргэддээ хандан үг хэлж, өшөө хорсол болон хүчирхийллийг орхиж, эвлэрэн нэгдэж, Египетийн сайхан ирээдүйг хамтаар цогцлон байгуулахыг уриалсан байна.
Энэ сарын 3-ны өдөр Египетийн арми Мохаммед Морсийг огцруулсны дараа Египетийн дотоодын мөргөлдөөн тасраагүй юм. Дэмжигчид нь олон удаа жагсаал явуулж, Морсийг Ерөнхийлөгчөөр дахин ажиллуулахыг шаардсан бөгөөд эсэргүүцэгчидтэй сөргөлдсөний улмаас хүний амь ихээр эрсдэж шархадсаар байгаа юм.
\Навч орчуулав\ china radio
URL: