БУЛГАН,СЭЛЭНГИЙН ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙН “НУУЦ НОЁНТОН” Т.БАДАМЖУНАЙ САЙДААС МАН-ЫН ЗАЛУУЧУУД ГАЗАР ГУЙГААД АМ РУУГАА АЛГАДУУЛЖЭЭ
ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайг баян гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Хэнээс ч гуйхааргүй херөнгөтэй эр дээ гэсэн мундаг тодорхойлолтынхоо ачаар улс төрд хөл тавьсан. Улс төрийн хүрээнийхэн ингэж харддаг болохоор оргүй ч яриа биш бололтой. Саяхан л УИХ-ын нэгэн байнгын хорооны хурал дээр махны бизнесийн далд сүлжээтэй эсэх, ер нь ашиг сонирхолын зөрчилтэй сайд байх энэ нөхөр гэсэн сэрдсэн асуултанд их ч ороогдож харагдсан.
Э.Бат-Үүл гишүүн болохоор сайдыг махны экспортоос гадна газар тариалантай нь их холбож харддаг. Үүнийхээ баримт болгож байсхийгээд л шүүх цагдаад дуудагддаг. Тариаланг дэмжих сангийн дарга нарых нь маапааныг гаргаж тавьдаг. Газар тариалантай холбротой Т.Бадамжунай сайдын ашиг сонирхолын зөрчил гэдэг сэжүүр бас ч хоосон биш бололтой. Саяхан МАН-ын хэсэг залуус ах нарынхаа дэмжлэгээр газар тарилангийн салбарт ханцуй шамлан орж улс төрд хүчээ үзэх мөнгө хөрөнгөө базаахаар тохирчээ. Ингээд ах нарынхаа зөвлөсний дагуу овоо хараагаа газар тариалангийн гол бүс болох Сэлэнгэ, Булган аймаг руу чиглүүлжээ. МАН-ын залуус ънамын шугамааръ яриад газраа хялбархан бүтээчихийг бодсон бололтой. Гэтэл аймгийн дарга нар нь бид мэдэхгүй, тэр Жунайгаасаа авахгүй юу гэсэн гэнэ. Жунай гэдэг нь ХХААХҮ- ийн сайд Т.Бадамжунай болж таарчээ.
Аймагт тариалангийн талбай өгөх авахыг аймгийн удирдпага нь бус харин салбарын сайд нь мэддэг болсон аж. Учир нь ихэнх талбай нь трактор комбайнтайгаа хамт Улаанбаатарт суудаг улс төрчдийн гарт орчихжээ. Газар салгачих гээд бараагүй залуусын тооцоогоор Жунай сайдын мэдэлд Булганд л гэхэд 2000 илүү га тариалангийн талбай байгаа гэнэ. Сэлэнгэд бол үүнээс их байгаа бололтой. Тэдний ихэнх нь цагтаа УИХ-ын гишүүн болон мандаж явсан Симба Батаагийн газар байжээ. Улс төрд хол явахгүйгээ мэдэрсэн Симба Батаа сонгуулийн дараа газар тариалангийн компаниа газартай юутай хээтэй нь зарсаныг Жунай сайд худалдаж авчээ. Жилийн жилд өнтэй байдаг Булган нутгийн тариалангийн талбай говийн алтны уурхайгаас дутахгүй өгөөжтэй. Атарын олон аяны хүрээнд техник технолога, тоног төхөөрөмж болон үрийн шинэчлэлт гээд хамгийн дэмжлэг хүлээсэн аймагбол Булган гэнэ. Ийшээ л Атрын олон аяны хамаг зээл тусламж урсаж байсан нь цаанаа учиртай байж хэмээн МАН-ын залуус ярилцаж байна. Ийнхүү Жунай сайд сүр дуулиантай явагдсан Атарын аянъ-ы буянаар өөрийн мэдлийн хэдэн газар тариалангийн компани сайхан бордоод бас хөл дээр нь босгоод авсан гэнэ.
Тусламжийн үрээр тариалаад, зээлийн комбайнаар. хураагаад эцэст буудайг нь Тариаланг дэмжих сан шууд л худалдаад авчихна. Атарын аянаас бас их цохисон газар бол Б.Чинбат захирлын Гацуурт билээ. Хэрэв С.Баяр даргын ивээлд ороогүй бол, ХХААХҮ-ийн төрийн нарийн бичгийн дарга Ж.Гантулгатай түншлээгүй бол ийм их юм зулгааж чадахгүй байсан хэмээн газар тариалангийнхан ярьдаг. Гацуурт компани техникийн баазаа бүрэн шинэчилсэн. Гэтэл 100 гаруй төгрөгний үнэтэй зээлийн комбайныг захын компани авч чадахгүй нь мэдээж билээ.
seruuleg
ХУУЛБАРЛАХЫГ ХОРИГЛОНО
FACT.mn
URL: