Хятадын нам засгийн байгууллага шинэ байр барихыг зогсооно
ХКН-ын төв хорооны тамгын газар, Төрийн зөвлөлийн тамгын газар саяхан “нам засгийн байгууллагуудыг шинэ байр барихыг зогсоох ба ажлын газрыг цэгцлэх мэдэгдэл” гаргав. 5 жилийн дотор шат бүрийн нам засгийн байгууллага ямарваа нэг шалтгаанаар шинээр байр барихыг хориглох бөгөөд ажлын газарт засвар хийх төслийг чанд тогтоож, нам засгийн байгууллага түүнчлэн удирдах боловсон хүчний ажлын газрыг тал бүрээр цэгцэлнэ гэж мэдэгдэлд тэмдэглэв.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, сүүлийн үед зарим нутаг ба байгууллага журам зөрчин байр байшинг шинээр байгуулж, нам засгийн газрын нэр нөлөөг хохироон, үүнд иргэд хатуу хариу үйлдэл үзүүлж байна. Шат бүрийн нам засгийн байгууллага тэсвэр хатуужилтай тэмцэх, ажилч хямгач байх шилдэг уламжлалыг бадруулж, хэмжээтэй хөрөнгө ба эд баялгийг ардын амьжиргааг сайжруулахад зарцуулах ёстой гэжээ.
\Урьхан\ china radio
URL: