Зөрчилтэй барилгуудыг цэгцэлнэ

17edc0d17a5db6facb5fca2791e7d0d1_LНийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд  зөвшөөрлийн зөрчилтэй 36 барилга бий хэмээн мэдэгдлээ.

“Улаанбаатар Дулаан түгээх сүлжээ”-нээс техникийн нөхцлөө аваагүй 88 барилга, “Цахилгаан дамжуулах сүлжээ” ХК-иас техникийн нөхцөл аваагүй 51 барилга барьж эхэлсэн байна. Эдгээр барилгуудын зөрчлийг арилгахад хяналт тавьж хуулийн дагуу хариуцлага тооцохоор болжээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлөөс зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн,  удаа дараа хууль тогтоомж,  норм, дүрэм зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцох, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс ажлын хэсгийг байгуулаад байна.
Дашрамд сонирхуулахад барилгын зөвшөөрөл олгох ажлыг хөнгөвчлөн 21-30 хоногт багтаан шийдвэрлэдэг болжээ. Оны эхний хагаст Нийслэлийн Хот байгуулалт хөрөнгө оруулалтын газар нийт 800 гаруй барилга барих, эхлүүлэхтэй холбоотой өргөдөл, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Б.Заяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих