Дүрэм зөрчсөн жолоочийн гар утсанд торгуулийн хуудас очно

cd7d775092ae084e621e2800037549e2_LЗамын хөдөлгөөний шинэ дүрмийг ирэх сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Шинэ дүрэмд зааснаар жолооч дүрэм зөрчсөн тохиолдолд торгуулийн хуудсыг   гар утас болон гэрийн хаягаар нь хүргүүлэх аж.

Эл журам хэрэгжиж эхэлснээр авто тээврийн ослын тоо буурна хэмээн албаныхан ярьж байна. Нийслэлийн замын хөдөлгөөнийг хянадаг замын хөдөлгөөний удирдлагын төвөөс  жолооч нарын үйлдлийг хянаж, дүрэм зөрчсөн мэдээллийг өгч байгаа аж. Өчигдрийн байдлаар нийслэлд  хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцсон 700 гаруй автомашины дугаар бүртгэгджээ. Тухайлбал, 3441 УБЭ, 6658 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нэг өдөрт гурван удаа харин  3555 УНА, 4429 УНС, 7998 УБТ хоёр  удаа хурд хэтрүүлсэн нь хотын замын хөдөлгөөний удирдлагын төв камерт бичигджээ.

 

Б.Заяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих