Ботаникийн цэцэрлэгт барилга барих нь тодорхой боллоо

10309_638Дуулиан шуугиан дэгдээгээд байсан ботаникийн цэцэрлэгт барилгын ажил хийгдээд эхэлчихжээ.  Төрийн  өмчийн  хорооныхон  өчигдөр  тус  цэцэрлэгт  эргэлтэт  өрмийн  машин  авчран,  газар  өрөмдүүлж,  трактороор  газар  ухуулсан байна.  11.00  цаг  өнгөрч  байх  үед  зүүн  талын  навчит  модны  цэцэрлэгт  өрмийн  машин  зогсоочихсон  хэсэг  хүн  газар  өрөмдөж,  цаад  талд  нь  шанагатай    трактороор   газар    ухуулж    байсан байна.  Төрийн  өмчийн  хорооны  мэргэжилтэн  м.Бекболат  гэх  хүн  тракторын  ойролцоо  зогсоод  газар  дороос  усалгааны  систем  гарч  ирэх  эсэхийг  хараад  зогсож  байсан гэж баттай эх сурвалжаас бидэнд мэдээлсэн юм.

Ботаникийн  цэцэрлэгийн  газар  дор  инженерийн  хийцтэй,  услалтын  систем  байдаг.  Цэцэрлэгийн 13 га талбайд, газар дор 1­2  метрийн  гүнд  тараан  байршуулсан  энэ систем 1080 метр урт. 2008 онд  уг  системийг  засаж,  өмнөх  хоёр  худгаас  гадна    хоёр  худаг    нэмж  гаргасан байна. Үүнээс гадна энд 10  зүйлийн  5000  мод,  бут,  сөөг  болон  олон  наст  зүлэг  тарьсан  хоёр  га  талбай,  450  метр  урт  төмөр  хашаа  зэрэг  2.3  тэрбум  төгрөгийн хөрөнгө бий.

“Оргил” худалдааны төвийн харалдаа  3­5  жилийн  өмнө  бургас,  улиасны  1200  ширхэг суулгац тарьсан байдаг. Тэдгээр суулгац  өдгөө тэнгэрт тэмүүлэн ургаж байна. Гэтэл яг тэр моддыг ТӨХ-ныхон  суга татаж хаяад барилга барих гэж буй  бололтой. Уг ажлыг  гүйцэтгэж буй “Ланд тэст” компанийн захирал  И.Сайнсанаатай уулзаж дараах тодруулгыг авсан юм.

-Танай компаниар хэн энэ ажлыг  хийлгэж байгаа юм бэ?

-Төрийн өмчийн хороо.

-Хөрсний дээж авч байгаа юу?

-Үгүй. Хөрснөөс дээж авахуулах захиалга  өгөөгүй.

  -Тэгээд ямар зорилгоор газар өрөмдөж  байгаа юм бэ?

-Ул хөрсний ус хэр ойрхон байгааг шалгаж  байна. Ганцхан удаа өрөмдөхөд 2.5 метрийн  гүнээс ус гарч ирлээ. Хоёр дахиа өрөмдөж  амжаагүй байна.

-ТӨХ-ноос нийт хэдэн цооног  өрөмдүүлэх захиалга өгсөн бэ?

-Нийт 12 цооног өрөмдөнө. Нэг эгнээндээ  гурав, нийт дөрвөн эгнээ өрөмдөх юм.

-Энэ зулзаган моддыг машинаараа  дайраад, өрөм дөөд байх уу?

-Үгүй ээ. Дундуур нь явж өрөмдөнө.  Биднийг явах үед хоёр дахь цооногоос  бас л хоёр метр орчим гүнээс ус гарсан юм.  Уг газарт Ардын хувьсгалын өмнө хятадууд  ногоо тарьдаг, тэнд булаг урсдаг байсан  тухай Ботаникийн хүрээлэнгийн дарга асан  Н.Манибазар ярьсан. Тиймээс хөрсний ус нь  газрын гадаргадаа их ойр хон, ногоо тарихад  их тохиромжтой байж. Түүнийг нь түшиглэн  Ботаникийн цэцэрлэгийг энд байгуулсан юм  билээ. Энэ учрыг ШУА, Ботаникийн хүрээлэн,  Ботаникийн  цэцэрлэгийн  удирдлагууд  ТӨХ-ны  дарга, Хууль зүйн сайдад бичгээр болон амаар  мэдэгдэж, тайлбарлаж байсан ч тэд өнөөг  хүртэл итгээгүй явжээ. Нэгэнт нүд үнэнч, чих  худалч хэмээн ТӨХ-ныхон өөрсдөө ирж, ухаж,  өрөмдөж үзсэн болохоор одоо итгэсэн биз.

Гэхдээ Төрийн өмчийн хорооны даргын  үүрэг гүйцэтгэгч Д.Цогтбаатар “Ботаникийн  цэцэрлэгийн газраас Хууль зүйн яаманд өгч,  Шүүх, прокурорын цогцолбор бариулах  боломжгүй” хэмээн өнгөрсөн зургадугаар  сарын 25-нд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд  1а/1798 тоот албан бичиг хүргүүлсэн. Энэ бол  ТӨХ Ботаникийн цэцэрлэгт ямар ч барилга  бариулахгүй гэсэн үг. Тэгсэн атлаа юунд сарын  дараа Ботаникийн цэцэрлэгт өрмийн машин,  шанагатай трактор авчран, газар ухуулж,  өрөмдүүлэх болов. Хууль зүйн яамны авах  гэж санаархсан тэр газарт шүү. Д.Цогтбаатар  дарга өөрөө өөр санаа агуулав уу, Хууль зүйн  сайд Х.Тэмүүжингийн дарамтад орчихов уу

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=10309


URL:

Сэтгэгдэл бичих