Уудаг бүхэн учир жанцантай байдаг

drinks1106Пиво:
Тунгалаг пиво найрлага нь шар (эсгүүрийг бага зэрэг шарсан), улаан буудай, эрдэнэ
шиш, цагаан будаа нэмсэн байж болох, хар пивоны эсгүүрийг сайн шарсан буюу утсан байдаг.

Ямар хэмжээтэй уух вэ?
Нэг шил хатуу пиво уухад л огт уудаггүй хүн л согтолт өгнө. Харин “архагуудад” бол гайгүй. Хоёр дахь шилнээс эхлээд пиво нь сэрэлт үүсгэн, тайвшруулах биш, “гавъяа” хийхийг өдөөн хатгана. Навсартал пиво уухад маш удаан хугацаатай “хөдөлмөрлөх” хэрэгтэйгээс гадна уух хооронд нь бас маш ихээр 00-руу гүйнэ.

Пивон дахь хатуулгийг заасан хувь нь хэдий хэмжээний цэвэр спирт агуулагдаж байгааг заадаг. Жишээ нь: 5% -25 мл нь 50-60 мл архи гэсэн үг. Хоёр шил пиво нь бие организмаас 3 цагийн дараа гарна.

Оргилуун дарс:
Оргилуун дарс нь хэдий хэмжээний дарс агуулагдсанаар нь хуурай, хагас хуурай, чихэрлэг, хагас чихэрлэг байна. Оргилуун дарс нь сэтгэл санааг онцгой баяр ёслолын хэмд тааруулан нийлэмжтэй болгодог. Өөр ундааны зүйлээс та тийм байдлыг олохгүй.

Хэр зэрэг уух вэ?

Чадлынхаа хэрээр ихэнх хүмүүс яаж уудаг вэ? Хундага ергөн өөрийн хамгийн ариун нандин хүслээ бодон ууна.

Жимсний дарс:

Дарс нь янз янзын байна. Гол шинжээр нь, юугаар дарснаар нь усан үзэм, жимс, жимсгэний гэж, хаана үйлдвэрлэснээр нь өмнө зүгийн гэж, хийсэн аргаар нь натураль буюу хөөсрөгч гэж өнгөөр нь улаан, цагаан гэж мөн спиртийн агуулга ба амтлагчийн чанараар нь дарсыг ангилна.

Хэр зэрэг хэрэглэх вэ?

Анагаах ухаанд хоёроос илүүгүй хундагыг хоол идэхийн өмнө хэрэглэхийг зөвлөнө. Цагаан дарсыг жимстэй, далайн бүтээгдэхүүнтэй, шувууны махтай хэрэглэхэд маш тохиромжтой. Улааныг махан хоолонд хэрэглэнэ. Задгай зайдандуу францчууд бяслагтай цагаан дарсанд нугасгүй.

Коньяк:
Хадгалсан хугацаанаас шалтгаалан коньяк тодорхой зэрэгтэй байдаг. Ямар ч байсан коньякийн хатуулаг нь 40%-аас багагүй байх ёстой.

Хэр зэрэг хэрэглэх вэ?
Тааламжтай байхын тулд нэг хундага л хангалттай. Цааш нь өөрийн хүсэлтээр нэмж болно. Ихэнх хүмүүс яаж уудаг вэ? Архинаас ялгаатай нь коньякийг хөргөж хэрэглэдэггүй. Зарим үед халааж ч хэрэглэнэ. Хоол идсэний дараа (хооллож байх үедээ хэрэглэх хэрэггүй байдаг, энэ нь коньякны амтыг мэдрэхгүй болгоно). Цай кофены өмнө хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Ер нь ийм маягаар уух нь зүй. Шоколадаар даруулж болох юм.

Архи:
Ашигласан амуу тарианы чанар, нэрэлтийн технологи, эсгэлтээс шалтгаалан янз бүр байдаг.

Юунд нөлөөлдөг вэ?
Бүгдийн мэддэгээр ухаан санаанд. Эрт дээрээс бүх төрлийн алкоголь (чанар сайтай архи нь) бага хэмжээтэй хэрэглэхэд бие организмд ашигтай, цусыг шингэлнэ. Гэвч хор хөнөөл нь их юм. Чалх сулруулна, цус харвалтын эрсдэл их. Архи идээний дээж ч амтлан шунаж хэтрүүлэн хэрэглэвээс таны амь нас, ар гэрт хор хөнөөлтэй.

/Хань/


URL:

Сэтгэгдэл бичих