Л.Байгальмаад 25 жил хорих ял оноожээ

baigalmaa_ar_ger-middleБНХАУ-д хар тамхины хэргээр цаазаар авах ял сонссон Л.Байгальмаад бүх насаар нь хорих ял оноож байсан.

Хятад улсын хуулинд 50 грамм болон түүнээс дээш хэмжээтэй хар тамхийг ашиг олох зорилгоор хилээр нь нэвтрүүлсэн бол цаазын ял оногдуулдаг байна. Харин гэмт хэргийн нөхцөл байдал, хүнд уруу татагдсан, хууртагдсан, эсвэл завдсан зэрэг нөхцөл байдлаас нь хамаараад ялын хэмжээ нь өөр өөр байдаг ажээ.

Тийм учраас түүний хэргийг дахин хэлэлцээд Л.Байгалмаад 25 жил хорих ялыг оноосон байна. Өнөөдрийн байдлаар манай улсын 152 иргэн гадаадад ял эдэлж байгаа гэсэн судалгаа байдаг байна.

Хэргийг үйлдлээр нь хувилбал 60.1 хувь нь хулгай, үлдсэн нь визний хугацаа дууссан болон хар тамхи, мансууруулах бодист холбогдолтой хэрэг байдаг ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих