Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг ажлын байраар хангах журам батлагдлаа

3236c64f00eeec1cbigМонгол улсын Хөдөлмөрийн сайдын тушаалаар “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг ажлын байраар хангах, Мэргэжлийн сургалтанд хамруулах, үйлчилгээ үзүүлэх” журам батлагдлаа.

Энэхүү журманд заасны дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн, хохирогчоор тогтоогдсон эсэхээс үл хамааран Хүн худалдаалах гэмт хэргийн улмаас эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн насны Монгол улсын иргэн хамрагдах боломжтой.
Журмын хүрээнд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг ажлын байранд зуучлах, мэргэжлийн ур чадвар олгох сургалтанд хамруулах зэрэг ажил хийнэ. Мөн тус бүлгийн хүмүүсийн нэр  төрийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хувийн нууцыг хамгаалах, сургалтыг ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулах, Сургалтыг мэргэжлийн сургалтын чадамжид суурилсан хэлбэрээр зохион байгуулах, тухайн иргэнийг хэрэгцээт мэргэжлээр хүссэн сургалтын байгууллагаа сонгон суралцах нөхцлөөр хангах зэрэг зарчмуудыг барих юм.

Н.Туяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих