Хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй тохиолдолд 6 сар хүртэл хугацаагаар баривчилна
УИХ-аар хамтран амьдрагчийн тухай хуулийн зохицуулалт яригдаж, гэр бүл салалтын асуудал нийгэмд тулгамдаад буй энэ үед салалтын үед үүсдэг хүүхдийн тэтгэмжийн асуудлыг хөндөж байна. Энэ талаар ШШГЕГ-ын албаны дэд дарга Я.Батгэрэлээс тодрууллаа. Тус газарт хүүхдийн тэтгэмж хариуцсан нэгж ажилладаг билээ.
-Хүүхдийн тэтгэмж олгоход ямар зарчим баримталдаг вэ?
-Хүүхдийн тэтгэмж тогтоолгох асуудлыг гэр бүлийн тухай хуулиар шийддэг. Хүүхдийн тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод төвшнөөр бодож тооцдог. Хүүхэд 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод төвшин буюу 149900 төгрөгөөс 50 хувиар олгохоор тооцдог. Харин 11-18 нас хүртэл 100 хувиар тооцох хуулийн заалт бий.
-Эцэг, эхчүүд хүүхдийн тэтгэмжээ хэр төлж байна вэ? Манайд энэ ойлголт их бүрхэг байх шиг санагддаг?
-Манайд ирсэн 3462 хэргийн 1500-д нь тэтгэвэр төлүүлэх боломжгүй байна. Учир нь тухайн иргэн тодорхой хаяггүй, хаяг дээрээ байсан ч төлбөрийн чадваргүй байдаг. Үүний дагуу холбогдох байгууллагуудаас тухайн иргэний талаар лавлагаа авахад ихэвчлэн сөрөг хариу ирдэг дээ. Гэтэл төлбөрийн чадваргүй иргэдээс хүүхдийн тэтгэмж гаргуулах нарийвчилсан эрх зүйн зохицуулалт байхгүй.
Эрүүгийн хуульд хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй бол дээд тал нь зургаан сар хүртэл баривчлах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-151 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээгээр торгох заалт бий. Захиргааны хариуцлагын тухай хуульд 51 хувь хүртэл торгох 30 хоног хүртэл баривчлах гэсэн хуулийн зүйл заалтын дагуу шийдвэрлэдэг. Нэгэнт төлбөрөө төлж чадахгүй эсвэл орлогогүй хүнд дахин торгуулийн арга хэмжээ авах хуулийн зохицуулалт байхгүй.
- Хүүхдийн тэтгэмж төлөөгүйгээс баривчлагдсан тохиолдол бий юу?
-Хүүхдийн тэтгэмж төлөөгүйгээс баривчилсан тохиолдол байхгүй. Гэхдээ зургаан хүнд эрүүгийн хэрэг үүсгэхээр харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад хандсан. Хоёрт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
-Одоогоор танай албанд хүүхдийн тэтгэмж олгох тухай хэдэн шийдвэр шүүхээс ирсэн бэ?
-Өмнөх сард тэтгэмж төлүүлэх 3594 хэрэг ирж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Харин энэ сард хүүхдийн тэтгэмжийн төлбөр төлүүлэх хуудас нийслэлийн хэмжээнд 3462 ирсэн. Тэдний 77-г нь шийдвэрлэж хэргийг хаалаа. Баримжаагаар тооцоход 7 мянга гаруй хүүхдэд тэтгэмж тогтоолгох шүүхийн шийдвэр ирсэн.
-Гэр бүл салалтаас ээжүүд тэтгэмж төлөх тохиолдол гарсан уу?
-Шүүхээс ирж байгаа гүйцэтгэх хуудаснаас харахад хүүхдүүдийн 99 хувийг нь ээжийнх нь асрамжинд үлдээдэг. Хүүхдийг эцгийнх нь асрамжинд үлдээж, эхээс нь тэтгэмж авахаар зургаан шүүхийн шийдвэр ирсэн. Үүнээс дөрөв нь хоорондоо тохироод шүүхийн шийдвэргүйгээр хүүхэддээ тэтгэмж өгөхөөр болж байгаа. Хоёр нь шүүхийн шийдвэрийн дагуу сар болгон хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөг. Мөн хуулийн мэдлэггүйгээс болоод хүүхэддээ тэтгэмж тогтоолгоогүй тохиолдол байдаг. Ийм тохиолдолд хуулиараа нөхөн авах боломжтой. Гэхдээ өнөөдрийг хүртэл тийм тохиолдол гараагүй байна.
Я.Баяр montsame
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энд хүүхдийн тэтгэмж төлөх нэг асуудал гэтэл гэр бүл салхад хүргэж байгаа зүйлийг сайн хуульчилж салгахгүй байхад нь тооцдог хариуцлага гэж байн уу
Би хүүхдийннхээ тэтгэмжийг 3 жил хөөцөлдөж байна. Бас надаас салхаасаа өмнө ”Хашаа байшин авна” гэж банкны(цалингийн) зээл авахдаа надаар батлан даалгуулж зээл аваад тэр мөнгөө аваад надаас салсан. Тэгээд надаас салсаныхаа дараа ажлаасаа гараад одоо надаар зээлээ төлүүлдэг. Шүүхэд өгсөн ч нэмэргүй байна. Одоо энэ хүнийг ямар газар хандаж зээлийг нь төлүүлж, хүүхдийнхээ тэтгэмжийг тогтоолгох вэ?
Яг зөв эмэгтэй хүн өөрийн буруугаас болж салж явчхаад дараан хүүхдийн тэтгэмж нэхээд байна гэдэг буруу байхаа зөв бурууг ялгаж салгаж баймаар байна
Хүүхдийн тэтгэвэр төлөх боломжгүй байгаа хүнийг бүх дансыг нь хааж, мөн хилийн хориг тавьчихаад юу хийж яаж мөнгө олж төл гэдэг юм бол доо. Тэгээд баривчлана гэж сүрдүүлээд л энэ хүний эрхийг арай дэндүү зөрчиж байгаа юм биш үү!!! Аль аль талыг нь харж үзмээр юм даа
ерөн гэр бүл салалтанд эр эм аль алин буруутай.эмтэйчүүд салсан ч хүүхдийн тэтэглэг авна гэсэн өегө бодолтой байдаг нь салалтад маш том түлхэлт болдог.за ингээд хурал болход бүх юманд эрчүүд буруудаж бүх юм эмэгтэйн талд шиидэгддэг.ингээд эрчүүд архинд орхон орж эсвэл тогтсон амьдралгүй болдог эмэтэйчүүд харин нөхөртөй болоод хүүхдээ хойт эцгийн гар харуулаад дээрээс нь хүүхдийнхээ тэтгэлгийг идээд суудаг.Энэ хүүхдийн тэтгэмж эмэгтэйчүүдэд шагнал,эрчүүдэд дарамт болж тусдаг.
emegtei hvn arai dendvv dawartsan
1.хүүхнүүд өөрсдөө их салаж хаяж яавж байна хүүхнүүдийн буруугаас болсон асуудалыг хянадаг газар байна уу 2.огт унтаж хэвтээгүй байхад шүүх эмнэлгээс 99 хувь эцэг нь байна гэж шинжэлгээний хариу гарх юум шүүх эмнэлэг хүүхэнүүдээ өрөвдөөд байдаг юумуу эсвэл танил талаараа гаргаад байдаг юумуу эсвэл мэдлэг мэрэгжил муу юумуу ахиж шэнжилгээ авх гэж орлогоо боддог юумуу энийг хянадаг газар байна уу 3.ер жоохон хөрнгөтэй ганц бие залуус, өвөгцүүл болгоомжтой байхгүй бол нэг цэвэрхэн хүүхэнтэй суугаад гэр бүлээ батлуулдаг хэдхэн сар болоод нөгөө эр нь нас бардаг тэр тусмаа настай эрчүүд дөнгөж суусан хүүхэн манай хүн өгөрчлөө би бүх хөрөнгийнө өвлөж үлдэнэ гээд үр хүүхэдүүдтэйнэ заргалдаад 3 нь шатны шүүхээр ороод ИХуульд зааснаар байр орон сууцыг авч үлддэг ахиад дараагийн андаа гардаг хүүхэнүүд олшроод байна шүү ИХуульд гэр бүлээ батлуулсан бол эд хөрөнгийнө авч үлддэг муухай хуулийн цоорхой байнаа хүнээ таниж суухгүй амьд яавах баталгаа алга байнадаа бодолцох асуудалдаа энэ бараг залтай цэвэрхэн хүүхнүүдийн хийдэг бизнэс болцон юум бишүү
арай л юмаа энэ эрчүүд нь бүхэл бүтэн хүнийг өсгөхөд хичнээн их хөрөнгө мөнгө хүч орох билээ тэгэж бхад АМЬЖИРГААНЫ ТҮВШИНГИЙН ДӨНГӨЖ 50-100% гэж байхад элдэв янзаар хэлээд байх юм.За яхав үнэхээр болж бүтэхгүй хүнтэй таарсан бол болох л юм гэхдээ л эмэгтэй н хүүхдээ хараад эрэгтэй сард ганц куртикны мөнгө өгж байж юун их ЛУУ УНЖДАГ юм бэ. үнэхээр л тийм та нараас л их сөнгө аваад турааж алчих гээд бвал өөрсдөө хүүхдээ асраад ээжээс н тэтгэмж авад амьдраачдээ тэгэж хүсэх л юм хууль шүүхийн байгуулла нь өгөж болноо гэсэн журам тодоом тод бичээстэй л байлээшдээ. АРАЙ Л БОДОЛГҮЙ ЯРИХ ЮМАА
Адилхан амьдры гэчэд салад өөр эрийн өвөрт орчод хүүхддээ хойд эцгийн гар харуулад бас нөхөрөөсөө мөнгө авна энэ эрчүүдэд ямар байхыг мэдэхүү.ер нь эцэг.эх аль боломжтой боловсрол ар гэрийн хүмүүжилыг шүүх яагад харахгүй бдг юм .архичин хүүхнүүд нөхриинхөө тэтгэмжэр архи ууж хүүхдүүд нь гуйлаг хииж бхад тэр шүүх юу хийгэд бган.тэгэд хүүхдийн ирээдүйн төлөө ч гэх шиг .наад хууль гэж хуцаж бхар орчин үетэйгээ хөл ниилүүл
даварсан өлөгчин өөрөө салчихаад бүр хулгай хийж өөрөө явчаад би нөхөртэйгөө суугаад гэр бүл болсон чинь биднийг голомтоор нь хийсгэнэ эн тэр харааж чөхөөд ээ энэ хүүхнүүдүү суухгүй байсын бол эд хөрөнгө харж алцайж хэвтддэгээ болимоор юм унахгүй болохоор нь салчихаад дараа алцагнах хэрэггүй иш дээ
энэ арай дэндүү хууль шүү .хүнтэй танилцаж ганчан удаа тохиролцож унтчихаад дараа нь хүүхдийн мөнгө нэхэж байна энэ бол луйвар ш дээ.
thank you 1
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
ууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсө
Хүүеээ бас хүүхэд хийчихээд хаяад явдаг эрчүүд зөндөө ямар ч хариуцлага үүрэхгүй яваад байж болохгүй биздээ
You we