1100 толгой мал устгав

05a196b52752bccef210be2ca3eb27ad_LБаян-Өлгий аймгийн Сагсай сумын 1, 2, 3, 6 дугаар багуудад 1181 толгой мал шүлхийгээр өвчилсний 412 нь үхэр, бусад нь хонь, ямаа байв. Тэдний дийлэнхийг журмын дагуу устгалаа. Уг өвчин зургаадугаар сарын 18-наас илэрсэн.

Халдварын тархалт намдсан, гол голомтоос өөр газарт тархаагүй. Сагсайтай ойр орчмын таван суманд онцгой хорио цээр тогтоосон хэвээрээ байна. Бүх сумын  үхэр, хонь ямааг шүлхийн А ангиллын эсрэг бэлдмэлээр вакцинжуулах ажил одоогийн байдлаар 70 орчим хувьд хүрээд байна. 14 хоногийн дараа дахин вакцинжуулан дархлаажуулна. Мал эмнэлгийн мэргэжилтнүүд хүрэлцээтэй. Эм бэлдмэл, багаж хэрэгсэл хангалттай байна. Жилийн эцсийн мал тооллогын ажил тодорхой явагддаггүйгээс төлөөс гадна жилийн эцэст тоолуулсан мал дээр 50 мянга орчим толгой мал нэмэгдэх төлөвтэй байна. Хөл хориотой сумдын иргэдэд өргөн хэрэглээний бараа таваар зэрэг хэрэгцээтэй зүйлийг цагт нь хүргэж байгаа аж. Махны үнийг нэмэгдүүлэхгүйн үүднээс аймгийн төв зах руу бусад сумын малыг үзлэг, ариутгал хийх замаар оруулаад байна. Шүлхий өвчний А ангиллын шинж тэмдэг маш нуугдмал байдаг тул малчид, малтай иргэд маш сонор сэрэмжтэй байхыг дахин давтан сануулъяа гэж аймгийн ХХААҮ газрын дарга Ж.Онгар ярив.

 

Баян-Өлгий  Ш.Айбек


URL:

Сэтгэгдэл бичих