Усархаг бороотой тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг малчид, ард иргэддээ анхааруулж байна.
Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшинэ, төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно.
Салхи төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн зарим газраар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Харин Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.
Долоодугаар сарын 23-наас 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 24, 25-нд баруун болон төвийн нутгаар, 26-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
23-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүхэн цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллэж байна.
URL: