Дипломат ажилтнууд хилээр хууль бус эм оруулахыг завджээ

antibiotics-middleСолонгосын дипломат ажилтнууд хилээр хууль бус эм, эмийн зүйл оруулахыг завдлаа.

Замын-Үүдийн гаалиар энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнө Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэргэнд зорчиж явсан БНАСАУ-ын хоёр иргэний ачаанаас дээрх зөрчлийг илрүүлсэн байна.

Солонгос иргэд “Кумданг-2” тариа 1000 хайрцаг буюу 8000 ампуль, бор өнгийн нунтаг эм гэх бараа 3.9 кг, модон хайрцагт савласан баавгайн цөсийг 12 хайрцаг, эмчилгээний архи 20 шил авч явсныг тогтоожээ.

Хил зөрчигчид өөрсдийгөө Солонгосын дипломат ажилтнууд хэмээн мэдэгджээ.

Б.Энх


URL:

Сэтгэгдэл бичих