Д.Төмөрхүлэг, С.Ням-Очир нар дэлхийн чансааг тэргүүлж байна

843ebe8c6e1fce359670d9a67ac02562_LЭнэ сарын 16-ны өдөр Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан шинэчилсэн чансаагаар  эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг, 73 кг-ийн жинд Лондонгийн олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир тэргүүн байранд бичигджээ.

Мөн Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 73 кг-ийн жингийн гуравдугаар байрт, ОУХМ Д. Амартүвшин 60 кг-ийн жингийн гуравдугаарт эрэмбэлэгджээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд 57 кг-ийн жинд Д.Сумъяа хоёрдугаар байрт жагсав.
Дор, дэлхийн жүдочдын шинэчилсэн чансааны эхний гурван байрт бичигдсэн тамирчдыг танилцуулъя.

Эрэгтэй: 

60кг:
1.  Наохиса Такато (Япон) – 1838 оноо
2. Амиран Папинашвили (Гүрж) – 1416 оноо
3. Дашдаваагийн Амартүвшин (Монгол) – 1382 оноо

66кг:
1. Даваадоржийн Төмөрхүлэг (Монгол) – 1670 оноо
2. Давид Ларосе (ФРА) – 1472
3. Лаша Шавдатуашвили (Гүрж) – 1306

73кг:
1. Сайнжаргалын Ням-Очир (Монгол) – 2020
2. Декс Элмонт (Недерланд) – 1324
3. Хашбаатарын Цагаанбаатар (Монгол) – 1126

81кг
1. Виктор Пеналбэр (Бразил) – 1556
2. Автандил Тчрикишвили (Гүрж) – 1520
3. Ким Жэ Вон (БНСУ) – 1368

90кг
1. Асли Гонзалес (Куба) – 1994
2. Варлам Липартелиани (Гүрж) – 1882
3. Ильяс Ильядис (Гүрж) – 1542

-100кг
1. Хенк Грол (Недерланд) – 1530
2. Элхан Маммадов (Азербайжен) – 1398
3. Лукаш Крпалек (Чех) – 1346

+100кг
1. Тедди Райнер (Франц) – 1950
2. Рафаель Сильва (Бразил) – 1830
3. Адам Окруашвили (Гүрж) – 1562

Эмэгтэй: 

48кг
1. Сара Менезес (Бразил) – 1994
2. Чарлине ван Сник (Бельги) – 1340
3. Харуна Асами (Япон) – 1320

52кг
1. Малинда Келменди  (Албани) – 2240
2. Янет Бермой Акоста (Куба) – 1506
3. Юки Хашимото (Япон) – 1310

57кг
1. Аутомне Павиа (Франц) – 2206
2. Доржсүрэнгийн Сумъяа (Монгол) – 1806
3. Каори Мацумото (Япон) – 1150

63кг
1. Клариссе Агвегненоу (Франц) – 1806
2. Ярден Герби (Израйль) – 1674
3. Кана Абэ (Япон) – 1334

70кг
1. Ким Поллинг (Недерланд) – 2088
2. Келита Зупанчич (Канад) – 1924
3. Лусие Декоссе (Франц) – 1670

-78кг
1. Маяра Агуйар (Бразил) – 1940
2. Абигель Жоо (Унгарь) – 1618
3. Аудрей Тчеумео (Франц) – 1544

+78кг
1. Идалыс Ортис (Куба) – 2180
2. Мария Суелен Алтеман (Бразил) – 1926
3. Мэгүми Тачимото (Япон) – 1390


URL:

Сэтгэгдэл бичих