Бээжингийн олон улсын нисэх буудал дээр бөмбөг тэсэлжээ

7392bc6f520557ceoriginalӨчигдөр орой Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал дээр нэгэн тэргэнцэртэй хүн жижиг хэмжээний тэсрэх төхөөрөмж дэлбэлсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү үйл явдал орон нутгийн цагаар 06.24 цагт нисэх буудлын гуравдугаар терминалын орох хаалганы гадна болсон бөгөөд хэргийг үйлдсэн иргэн өөрөө шархдаж эмнэлэгт хүргүүлжээ. Энэ үеэр тус терминалын ихэнх хэсэг нь битүү утаагаар бүрхэгдсэн байна.

Тэсрэх бөмбөгийг Жи Жонсин гэх 34 настай тэргэнцэртэй иргэн өөрөө хийсэн бөгөөд цагдаа нар өөртэй нь зүй бусаар харилцаж, эрүүл мэндийн нөхцөл байдалд нь хүндэтгэлтэй хандаагүйтэй холбоотойгоор өс санасан гэж ярьсан хэмээн цагдаа нар мэдээлжээ. Учир нь, тэрээр хууль бусаар хүн тээвэр ажиллуулж байгаад 2005 онд цагдаа нарт зодуулж тахир дутуу болсон гэнэ. Гэхдээ олон түмэн хүн бужигнасан нисэх буудлыг яагаад сонгосон жинхэнэ шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаагч нар ажиллаж байгаа аж. Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал нь дэлхийн хамгийн чухал, том, хөл хөдөлгөөн ихтэй буудлуудын нэг юм.

Бээжингийн олон улсын нисэх буудал дээр бөмбөг тэсэлжээ.

URL:

Сэтгэгдэл бичих