Бохирын цооногоос тос шүүж, хоол хийдэг байна
2010 оны 3 сар. Хятадад 10 хоолны газрын 1 нь угаадасны цооногоос шүүсэн тосоор хоол хийдэг байна. Хятадын ШУА-ийн харьяа судалгааны хүрээлэнгийн дэд захирал Хyан Фенгхон угаадасны цооногноос тосыг шүүж ресторан гуанзанд дахин ашиглах хэрэг гарсаар байгаа нь үнэн гэж мэдэгджээ.
Бохир угаадсанд хүнд металл, антибиотик болон хорт хавдар үүсгэгч афлатоксин мэт зүйл агуулагддаг тул ийнхүү тосыг дахин ашиглах нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг байна. Хятадын Вухан (Wuhan) Политехникийн Их сургуулийн профессор Хи Донгпингийн мэдэгдснээр Хятадууд өдөрт 2-3 сая тонн “угаадасны” тос хэрэглэдэг гэжээ.
Хятад улс даяар жилд нийтдээ 22.5 сая тонн хэрэглэдэг гэхээр 10 хоолны нэгийг бохир тосоор хийдэг гэсэн тооцоо гарчээ. Бохир тосыг өмхий угаадасны цооногоос шөнөдөө шүүж аваад, халааж, тунгааж, шүүж аргалснаар өглөө гэхэд өнгө зүс зассан, хүнд мэдэгдэхээргүй тос гаргаж авдаг байна.
URL: