Египетийн Үндсэн хуульд засвар оруулах комисс өнөөдөр ажиллаж эхэллээ
Египетийн Үндсэн хүүльд засвар оруулах комисс өнөөдөр ажиллаж эхэллээ. Египетийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Адли Мансур тус комиссыг байгуулах зарлигт өчигдөр гарын үсэг зурав.10 шүгч болон эрх зүйн шинжээчид комиссын бүрэлдэхүүнд оржээ.
Египетийн Үндсэн хүүльд засвар оруулах комисс өнөөдөр ажиллаж эхэллээ. Египетийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Адли Мансур тус комиссыг байгуулах зарлигт өчигдөр гарын үсэг зурав.10 шүгч болон эрх зүйн шинжээчид комиссын бүрэлдэхүүнд оржээ. Иргэний нийгмийн 50 төлөөлөгч комиссын саналуудыг авч үзэх ёстой. Тэгээд баримт бичгийг төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчэд ерген барих юм. Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцоруулсны дараагаар цэргийнхний зарлан мэдээлсэн «замын карт» гэгчийн хүрээнд комиссыг зохион байгуулжээ. Үндсэн хүүлийн маргаан үүсгэсэн зуйл ангиудад засвар оруулснаас хош 11-р сард баримт бичгийг батлах асуудлаар бух ард түмний санал хураана. Бух ард түмний санал хурааснаас хойш хоёр долоо хоног өнгөрсний дараа парламентын, 1,5-2 сарын дараа Египетийн ерөнхийлөгчийн сонгууль явагдах ёстой.
Цэргийнхэн өнгөрсөн оны 12-р сард батлагдаж египетийн нийгэмд ширүүн маргаан үүсгэсэн түрүүчийн Үндсэн хуулийг хүчингүй болгов.
Оросын дуу хоолой
URL: