Засгийн газар хуралдсангүй
Шинэчлэлийн Засгийн газрын бямба гаригийн хуралдаан олонх сайдууд амарсан гэсэн шалтгаанаар болсонгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гаргасан шийдвэрийн дагуу сайдууд өнгөрсөн мягмар гаригаас эхлэн 10 хоногийн хугацаатай амралт авсан юм.
Ерөнхий сайд тэргүүтэй олонхи сайд амарсан ийнхүү тул Шадар сайд Д.Тэрбишдагва дэд сайдуудтай хамтран өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж буй ажээ. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт шадар сайдын зүгээс дэд сайдуудыг цуглуулж доорх үүрэг даалгаварыг өгсөн юм.
- - “А” хэвшлийн шүлхий өвчин гарсантай холбогдуулан энэ асуудлаар тусгайлан мэдээлэл хийх, шаардлагатай гэвэл ойрын хугацаанд Улсын онцгой комиссын хурал хийх,
- - ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд манай улсад хийх айлчлалтай холбогдуулан бэлтгэл ажлыг сайтар хангаж, явцыг танилцуулах
- - Сургууль, цэцэрлэгийн барилгын шинээр барих болон их засварын ажлыг түргэтгэх зохион байгуулалттай арга хэмжээ авах,Энэ талаархи мэдээллийг нарийвчлан гаргаж танилцуулах,
- - Яам бүр өвөлжилтийн бэлтгэлийг цаг хугацаанд нь хангахад онцгойлон анхаарах,
- - Зуны ээлжийн амралт эхэлсэнтэй холбогдуулан иргэдийг хүлээн авах, тэдний санал, хүсэлт, гомдлыг барагдуулах ажлыг цалгардуулахгүй байх,
- - БНХАУ, ОХУ-ын ЗГХК-ын хүрээнд шийдсэн асуудлуудын хэрэгжилтийг хангах талаар холбогдох салбарууд анхаарах ялангуяа, Хятад–Монголын ЗГХК-ын хуралдаанаар ярилцаж тохиролцсон хөнгөлөлттэй зээл тусламжаар авахтай холбогдсон асуудлыг шуурхай зохицуулж шийдвэрлэхажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх.
Одоогоор хилийн чанадаас ирэх зочид төлөөлөгчид олон байгаа тул Гадаад харилцааны сайд Л.Болд мөн ажиллаж буй ажээ.
URL: