Н.Энхбаярын гэх хэрэгт эмээл нь ямар хамаатай юм бол?

10551_817МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрийг нэгжлээ, хүүгийнх нь найз охины гэрт бас нэгжлэг хийлээ хэмээн өнгөрч буй долоо хоног шуугиан, дуулианаар дүүрэн байна.

Ямар учраас нэгжсэн, нэгжээд юу олсон, тэр нь экс Ерөнхийлөгчид холбогдуулаад байгаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар” сонины хувьчлалтай ямар сэжмээр холбогдож байгаа юм бол гэсэн асуулт гарч буй. Ер нь бол хоёр жил тойрон ярьж, шалгаж, баривчилж, ойр тойрныхныг нь ч амар тайван байлгахгүй байгаа  энэ асуудалд анх таван хавтаст хэрэг нээсж, шүүх хурал явуулсныг олон нийт мэднэ. Шүүх хурал нь ч аман яриа, хоосон хардлагад тулгуурлаж сүр бадруулсан арга ядсан арга хэмжээ байсныг  мөн л олон нийт шүүмжилдэг. Хэрэг биш улс төрийн тоглоом, зохиомол зүйл  гэдгийг ч түүний өмгөөлөгч, нэрт хуульч С.Нарангэрэл гуайгаас эхлэн олон хуульч, судлаач ярьсаар  өнөө хүрч байгаа. Үүнийг дурьдахын учир шат шатны шүүх хурал  тэрхүү “Зохиомол хэрэг”  гэгчийг хэлэлцэх явцдаа  лав л гурвыг нь хэрэг  биш гэдэг үзэж, хэрэгсэхгүй болгосон. Үүнээс харахад үлдсэн хоёр нь ч мөн  зохиомол зүйл   гэсэн ойлголт төрдөг. Энэ бүхнийг дурьдахын учир  хоёр гуравхан хоногийн өмнө Н.Энхбаярын гэрт хийсэн нэгжлэг одоо үлдээд байгаа  тэрхүү хоёр хэрэг гэгчид нь ямар учир шалтгаанаар холбогдож байгаад юм. АТГ-ынхан нэгжлэг хийхдээ ногоон хайрцагтай юм авч явлаа хэмээн сүр бадруулаад байгаа.

Ерөнхийлөгч хийж байсан хүнд тэр зэргийн бичиг баримт байх л  биз, түүнд гайхах юм алга. Харин нэгжлэгийн үеэр хураагдсан өөр зүйлүүд бас байна аа. Тухайлбал, экс Ерөнхийлөгчийн болон эхнэрийнх нь мөнгөн эмээлийг нэжлэг хийхдээ хурааж явжээ. Тэр нь эртний эдлэл, тэр дотроо учиргүй үнэтэй цайтай зүйл үү гэвэл үгүй бололтой. Ингэж хэлэхийн учир өнгөрсөн жил түүнийг гэрэс нь баривчилж  бор ойс\мстой хөлийг нь гозогнуулан ачиж явах үеийн телевизийн бичлэг дээр шонд өлгөөтэй байсан бололтой монгол эмээл уначихсан  гэр дотор нь бужигнасан олон хүний хөлөөр хөглөрч байгаа  харагдсаныг үзэгчид санаж байгаа байх. Орчин үеийн хийцтэй  сүүлийн үеийн мөнгөн эмээл байсан. 2009 оны сонгуулиар хүрэн морь унаж авахуулсан зурагтаа тохсон эмээл нь болов уу. Гэхдээ сүүлийн хийц гэхэд тийм ч муугүй, манай толгой баячуудад байдаг эмээлийн дэргэд бол тийм ч сүртэй эд биш харагдсан. Харин одоо Н.Энхбаяр, түүний эхнэр О.Цолмон нарын эдэлж, хэрэглэдэг тэрхүү эмээл  хоёр жил тойрон ярьж, шалгаж байгаа хэрэг гэгчид нь ямар холбоотой юм бол. Та бүхэн юу гэж бодож байна  даа ….

Л.Хэрлэн

- See more at: http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=10551#sthash.XYBsfcj6.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих