Газрын гүнээс үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглахыг хориглов

f38e48dac6040f74originalДархан-Уул аймгийн Засаг дарга шийдвэр гаргаж үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглах эрх, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргав. Сүүлийн жилүүдэд Дархан хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд газрын доорхи усыг үйлдвэрлэлийн зориулалтаар их хэмжээгээр ашиглаж байгаа нь Дархан хотын усан хангамжийн эх үүсвэрийн гүний худгийн усны динамик төвшин доошилсноор усны хомсдол бий болох, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн хэмээн ийм шийдвэр гаргажээ.

Тиймээс аймгийн Засаг дарга энэ талаар холбогдох арга хэмжээг авахаар болж үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорхи ус ашиглагч байгууллагуудын удирдлагуудад албан тоот илгээсэн байна.

Уг албан тоотод “Тус аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр үйлдвэрийн дүүрэгт 10 үйлдвэр, таван аж ахуйн нэгж, байгууллага газрын доорхи усыг их хэмжээгээр үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа нь Дархан хотын усан хангамжийн эх үүсвэрийн гүний худгийн усны динамик төвшин доошилсноор усны хомсдол бий болох, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх ноцтой хохирол учруулж байгаа”-г өгүүлээд холбогдох хуулийн заалтуудыг үндэс болгон ус ашиглах эрхийг нь цуцлах, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох саналыг холбогдох мэргэжлийн байгууллагад уламжлах зэргээр ажиллаж байгаагаа дурджээ. Иймээс аймгийн хэмжээнд газрын доорхи гүний худгаас үйлдвэрлэлийн болон аж ахуйн хэрэгцээнд зориулан ус ашиглахыг бүрэн зогсоож төвлөрсөн усан хангамжийн нэгдсэн системд холбогдох арга хэмжээг энэ оны наймдугаар сарын нэгний өдрийн дотор авч хэрэгжүүлэн хариуг нь эргэж танилцуулахыг газрын гүнээс ус олборлон ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, эрхлэгчдэд үүрэг болгожээ.


URL:

Сэтгэгдэл бичих