Баруун Цанхид ажиллах оператор тодорлоо

baruun_tsanhi-middleТавантолгойн нүүрсний бүлэг ордын Баруун Цанхид нэг жил уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчийг тодруулах тендерийн ялагч тодорчээ. Ройтерс агентлаг энэ талаар дэлхий нийтэд цацсан байна.

Тендерт “Хишиг Арвин Индустриал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн “Монгол уурхайчид” түншлэл, “Тавантолгой Транс”, “Монгол 999 үндэсний нэгдэл” консорциумын түншлэл, “Абсолют Майнинг”, “Эйбир Дигм Монгол Ласт”, “Монлаа” компанийн түншлэл саналаа ирүүлснээс эхний шатнаас “Абсолют Майнинг”, “Эйбир Дигм Монгол Ласт”, “Монлаа” компанийн түншлэл хасагдаж, үлдсэн хоёр нь цааш өрсөлдсөн байна. Ингээд эцсийн дүндээ “Хишиг Арвин Индустриал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн нэгдэл ялжээ.

“Хишиг Арвин Индустриал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн Монгол уурхайчид түншлэл 1м3 уулын цулыг 8838 төгрөгөөр олборлох үнийн санал ирүүлж, өрсөлдөгчөөсөө үнийн саналын хувьд өндөр байгаа ч бусад үзүүлэлтээр шалгарсан байна. Мөн уг түншлэлд нэгдсэн компаниуд нь бүгд үндэсний хөрөнгө оруулалттай компаниуд бөгөөд тодорхой хэмжээний туршлагатай компаниуд аж.

Баруун Цанхийн талбайгаас энэ жил хоёр сая тонн орчим нүүрс олборлож, экспортлохоор төлөвлөж байгаа. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн байдал ихээхэн дээшлэх боломжтой юм. “Монгол уурхайчид” түншлэл наймдугаар сараас олборлолтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

Х.Сайхан /www.mminfo.mn /

МОНГОЛЫН МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих