Обама Палестин Израилийн энхийн хэлэлцээг дахин сэргээх хэрэгтэй гэв

60664_117668Америкийн Ерөнхийлөгч Барак Обама 18-ны өдөр Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярьхдаа, Палестины талтай хэлэлцээг сэргэхээр чармайх хэрэгтэй гэсэн байв.

Бенжамин Нетаньяху Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Керритай хамтран ажиллаж, “Палестинтай хэлэлцээгээ даруй сэргээх”-ийг Обама сайшааж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хоёр удирдагч Египетийн байдал, Ираны цөмийн асуудал Сирийн хямралын асуудлыг авч хэлэлцсэн гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.

Жон Керри 15-нд Иорданд хүрч, Арабын энх тайвны санаачилгын комиссын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийсэн байна. Хэлэлцээгээр дамжуулж Палестин Израилийн энхийн хэлэлцээг урагшлууж, бүх талын энх тайванд хүрэхийг хүсэж байна гэж төлөөлөгчдийн багийннхан илэрхийлжээ.

Керригийн санаачилгыг Палестины чөлөөлөх байгууллагын ихэнх хүмүүс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Израилийн тал ч энэ талаар тодорхой санал илэрхийлсэнгүй гэж эх сурвалжид мөн тэмдэглэжээ.

/Анар/ china radio


URL:

Сэтгэгдэл бичих